Ээлжийн цахилгаанчин нь ээлжийн хугацаанд хариуцсан дэд станцын тоноглолын ашиглалт, бүрэн бүтэн байдлыг хариуцаж, ажлын байр дээр хийж буй үйлдэл, сэлгэн залгалтыг хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэмж, журмын хүрээнд хийж гүйцэтгэх; Гарсан тасралт, аваари саатал, осол, гэмтэл, хязгаарлалт, схемд орсон өөрчлөлт тус бүрийг шууд удирдах ажилтанд мэдэгдэж, тэдгээрийн шинж чанар, шалтгааныг тодорхойлж дүгнэлт гарган аваари саатлыг богино хугацаанд түргэн шуурхай устгах;