Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Эмералд Сийд

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

“ЭМЕРАЛД СИЙД” ХХК ТАНИЛЦУУЛГА

“ЭМЕРАЛД СИЙД” ХХК нь 2009 онд байгуулагдсан бөгөөд гадаад дотоод худалдаа, үйлчилгээ болон оёдлын үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаагаа амжилттай явуулж хэрэглэгчдийн сэтгэлд нийцсэн олон улсын чанар стандарт хангасан бүтээгдэхүүн үйлчилгээгээ хүргэн ажиллаж байгаа компани юм.

Манай компанийн зорилго:

Эх орныхоо хэрэглэгчдэд сайн чанарын өвөрмөц өнгө хийцтэй, тансаг загвартай хөшиг тюль үйлдвэрлэж, хэрэглэгчдийн гэрт тав тух халуун дулаан уур амьсгал бүрдүүлэх зорилготой үйл ажиллагаа явуулдаг.

Хэрэглэгчдэд энэ зорилгоо хүргэхийн тулд жил бүр БНХАУ-д зохиогддог олон улсын үзэсгэлэн худалдаанд оролцож орчин үеийн хамгийн сайн чанартай материалуудыг сонгон хэрэглэгчдэд хүргэж байна. Манай хамт олон мэргэжлийн түвшинд зөвөлгөө өгч, хөшигний үйлдвэрлэлийн хөгжлийг цоо шинэ түвшинд хүргэж олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд хичээн ажиллаж дадлага туршлагатай болсон нь хэрэглэгчдийн таашаалд нийцсэн үйлчилгээ болж чадсан. Үйл ажиллагаа явуулж ирсэн 5-н жилийн хугацаанд монголын маркетинг менежментийн хүрээлэнгээс зохион байгуулсан “GRAND EXPO-2012” үндэсний бизнес фестивальд амжилттай оролцож , хэрэглэгчдийн дунд явуулсан интернет санал асуулга, мэргэжлийн экспертүүдийн дүгнэлтээр ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАРЫН ТОП-5 АХУЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ КОМПАНИ-р мөн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн “UBbrand”-2014 хөтөлбөрийн “2014 ОНЫ ШИЛДЭГ ҮЙЛДВЭР”-ээр тус тус шалгарсан

Үйл ажиллагаа:

Тус компани нь байгуулагдсан цагаасаа хойш давхардсан тоогоор 3000 гаруй хэрэглэгчдэд бүтээгдэхүүн үйлчилгээгээ хүргэсэн бөгөөд 30 гаруй аж ахуй нэгж байгууллага болон төрийн байгууллагын захиалгаар оффисын зориулалтын болон ёслол хүндэтгэлийн танхимын хөшиг, зочид буудал болон рестораны зориулалтын хөшгийг захиалсан цаг хугацаанд нь чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэж ирсэн.

2011 оноос эхлэн өнгө дизайны өргөн сонголттойгоор албан тасалгааны олон төрлийн жалюзан хөшигний материалыг солонгос улсаас оруулж ирж хэрэглэгчдийн хүссэн хэмжээгээр хийж үйлчилж эхэлсэн.

Манай компани үйлчлүүлэгч нартаа байнга шинэ содон загварын чиг хандлагыг сонгож, жил улирлын эрэлт хэрэгцээ шаардлагад нийцүүлэн хэрэглэгч түмэндээ хүргэдэг. 2015 оноос эхлэн Европын холбооны улсад зохион байгуулагддаг “Home textile expo”-д оролцсоноор Итали, Герман ,Турк компаниудтай хамтран ажиллаж хэрэглэгчддээ европ стандартын хөшигний болон гэр ахуйн даавуун бүтээгдэхүүнийг шинээр нийлүүлж эхэллээ. Үүний үр дүнд манай компани хэрэглэчдийн найдвартай түнш болж нийслэл хот дахь хөшигний дэлгүүр дотроос хэв маяг загвар чанарын үзүүлэлтээр тэргүүлэх компани болж чадсан.

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Үйлчилгээ

  • Байгуулагдсан он

    2009

  • Ажилтны тоо

    10

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Сөүлийн гудамж "Чонон Бөртэ" төвийн 1-р давхар

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.