Анхан шатны баримтыг бүрдүүлж бүртгэлийг хийх Кассын харилцахын орлого, зарлагын гүйлгээг хийх Сар бүрийн нийгмийн даатгалын тайланг нэгтгэн гаргах Байгууллагын албан хаагчдын цалин урамшууллыг бодож олгох Албан хаагчдын ХАОАТ, НДШ тооцооллыг сар бүр хийх Харилцагч байгууллагуудтай сар, улирал, жилийн эцэст өр авлагын тооцоо нийлж үлдэгдлийг баримтаар баталгаажуулах, өр авлагыг барагдуулах
Байгууллагын захиргааны дотоод ажлын эмх цэгц, дэг журам, удирдлагын үйл ажиллагааны шуурхай байдлыг хангахад туслах. Албан бичгийн хөтлөлтийг хийх. Байгууллагын албан хэргийг заавар, стандартын дагуу хөтлөж түүнд хяналт тавих. Байгууллагын даргын өдөр тутмын үйл ажиллагаа явуулахад туслах.Хууль тогтоомжийн хэрэгжүүлэлт мэдээлэх, нийтэд сурталчлах. Архивын үйл ажиллагааг баримт бичгийн үндсэн заавар, журмын дагуу хүлээн авах, хадгалах, хөтлөх, тайлагнах
Хууль тогтоомж, байгууллагын стратеги төлөвлөгөө, зорилт чиг үүргийн хүрээнд хүний нөөцийн бодлогыг байгууллагын хэмжээнд төлөвлөж хэрэгжүүлэх, арга зүйн дэмжлэг үзүүлэх, хяналт тавих удирдлагыг бодит мэдээ, мэдээллээр хангах, гүйцэтгэлийн үр дүнг газрын даргын өмнө хариуцна. Хөдөлмөрийн тухай хууль, тэтгэвэр, тэтгэмжийн тухай болон бусад тогтоомж, заавар дүрэм хэрэгжилтийг байгууллагын хэмжээнд зохион байгуулах, хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлэх, арга зүйн удирдлагаар хангах, хяналт тавих, тайлагнах Хууль тогтоомжид заасан бусад чиг үүрэг, дүрэм, журам, стандартыг хэрэгжүүлэх