Компанийн албан хэрэг хөтлөлтийг холбогдох хууль тогтоомж, стандартын дагуу хөтлөн явуулах; Гүйцэтгэх захирлын өдөр тутмын үйл ажиллагаанд туслах, ажиллах хэвийн нөхцөлийг зохион байгуулах, хангах, оролцох хурал, уулзалт, гадагшаа чиглэсэн олон нийтийн арга хэмжээг зохион байгуулах, түүнтэй холбоотой баримт бичгийн боловсруулалтыг хийх, харилцагч, үйлчлүүлэгчдийг угтан авч, шаардлагатай мэдээллээр хангах, чиглүүлэх; Компанийн өдөр тутмын захиргааны үйл ажиллагааг хэвийн тасралтгүй явуулах, хянах, алба нэгж хоорондын харилцаа холбоог хангах; Компанийн үйл ажиллагааны хүрээнд өдөр тутмын кассын бүртгэл хөтлөх, тэдгээрийн анхан шатны баримт бүрдүүлэх; Ажлын байрны зорилгын хүрээнд явуулах бусад ажил үүрэг;
Компанийн үйл ажиллагаанд шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг татан төвлөрүүлэх үйл ажиллагааг гүйцэтгэх, шаардлагатай баримт бичгийг боловсруулах; Хөрөнгийн эх үүсвэр татан төвлөрүүлэхтэй холбоотой судалгаа шинжилгээг хийж гүйцэтгэх, санхүүгийн эх үүсвэрийн бүтцийг тодорхойлж, холбогдох мэдээллийг боловсруулах; Гадаад, дотоодын харилцагч байгууллагуудтай харилцаа тогтоох, хамтын ажиллагааг хөгжүүлэх; Ажлын байрны зорилготой холбоотой бусад ажил үүрэг.