Чинбаян ХХК нь нийт 50 гаруй ажилтан албан хаагчтай бөгөөд Монгол улсын эм, эмнэлэгийн хэрэгсэлийн зах зээлд 16 жилийн турш амжилттай үйл ажиллагаа эрхэлж, хүрээгээ тэлэн өргөжиж байна.
Бүгд Найрамдах Энэтхэг улсын Noble Wellness LLC эмийн үйлдвэртэй албан ёсны гэрээтэйгээр ажилладаг ба 2006 оноос хойш Монгол улсын эмийн бүртгэлд 40 гаруй нэр төрлийн эмийг бүртгүүлсэн ба тэр дундаа монгол улсад зайлшгүй шаардлагатай эмийг бүртгүүлэн импортолж байгаа болно. Дотоодын зах зээлд 400 гаруй эмнэлэг, эмийн сан, эм ханган нийлүүлэх байгууллагуудтай хамтран ажиллаж 800 гаруй нэр төрлийн эм барааг нийлүүлэн ажилладаг
Баянгол дүүргийн 7-р хороо гэмтэлийн эмнэлэгийн баруун талд 1800м2 6-н давхар өөрийн байрыг 2017 онд ашиглалтанд оруулж Монгол улсын эм эмнэлэгийн хэрэгсэл ханган нийлүүлэх стандарт MNS:5530 –ын хүрээнд хадгалалт түгээлтийн цогц үйл ажиллагааг хэрэгжүүлхэд тохиромжтой бөөний төв, Стандартыг баримталсан эм хадгалах 2 агуулахтай, оффисын өрөө,ажилчидын амралтын өрөө бүхий шинэ байрандаа үйл ажиллагаагаа явуулж байна.
Эм ханган нийлүүлэх төв нь Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн, эм бараа бүтээгдэхүүнээр дотоодын 700 орчим эмнэлэг , эмийн сан, эм ханган нийлүүлэх байгуулгуудыг тасралтгүй эм эмнэлэгийн хэрэгсэлээр хангаж, хамтран ажиллаж байна. Нийгмийн даатгал, Татварын албаны болон бусад тайлан мэдээг цаг тухай бүрт өгч ажилладаг
Орчин үеийн эмчилгээний чиг хандлагыг бид тодорхойлно.
Хүн амыг эмчилгээний идэвхитэй, аюулгүй, чанарын баталгаат бүтээгдэхүүнээр ханган нийлүүлэх.
Эмийн чанарыг эрхэм таньд
1. Эрүүл мэнд, Эмнэлэг, Эм хангамж
2.
3.
Бүтээлч сэтгэлгээтэй, багаар ажиллах чадвартай , хариуцлага, шударга байдлыг эрхэмлэдэг эерэг хамт олон.
2002
55