Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Чимун ххк

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
Хүний нөөцийн менежер

  Чимун ХХК нь хүний нөөцийн үйл ажиллагааг анхнаас нь зөв, суурьтай эхлүүлж, компанийн өсөлтөд бодит хувь нэмэр оруулах хүний нөөцийн менежер хайж байна. Энэхүү албан тушаал нь компанийн хүний нөөцийн системийг хөгжүүлэх, ажилтнуудын оролцоо, хөгжлийг дэмжих, компанийн соёлыг бэхжүүлэхэд чухал үүрэгтэй. Компанийн хүний нөөцийн бодлого, дүрэм журам боловсруулах, хэрэгжүүлэх. Сонгон шалгаруулалтын үе шатыг зохион байгуулах, шинэ ажилтан ажилд авах. Шинэ ажилтныг компанийн соёл, үйл ажиллагаатай танилцуулах, ажилд дасан зохицоход дэмжлэг үзүүлэх. Ажилтнуудын ажлын гүйцэтгэлийг үнэлэх KPI тогтолцоог хэрэгжүүлэхэд туслах. Хөдөлмөрийн хууль, дүрэм журамд нийцсэн баримт бичиг боловсруулах. Ажилтнуудын сэтгэл ханамж, оролцоог нэмэгдүүлэх судалгаа явуулах, сайжруулах санал гаргах. Хүний нөөцийн удирдлагын анхан шатны үйл ажиллагааг тогтмол сайжруулах.  

Арга хэмжээний борлуулалт хариуцсан ажилтан

Арга хэмжээний борлуулалт хариуцсан ажилтан нь Чимун ХХК - M Event cалбарын хүрээнд арга хэмжээний зохион байгуулалт, захиалга хүлээн авах, харилцагчдад зөвлөгөө өгөх, түрээсийн борлуулалтыг идэвхжүүлэх ажлыг хариуцан ажиллана. Энэхүү албан тушаал нь арга хэмжээ зохион байгуулалтын салбарт дуртай шинэ төгсөгчдөд өсөн хөгжих сайхан боломжийг олгоно. Арга хэмжээний зохион байгуулалтын үйлчилгээний захиалга хүлээн авах, баталгаажуулах. Түрээсийн тоног төхөөрөмж, үйлчилгээний талаар харилцагчдад мэдээлэл өгөх. Борлуулалтын төлөвлөгөөг биелүүлэх, нэмэлт борлуулалт хийх боломжийг тодорхойлох. Харилцагчийн санал гомдлыг хүлээн авч, асуудлыг шийдвэрлэх. Сар, улирал, жилийн борлуулалтын тайлан гаргаж удирдлагад тайлагнах. Арга хэмжээний үеэр зохион байгуулалтын ажилд оролцож, үйл явцыг хянах.

Тайзны Зохион Байгуулагч

Тайзны зохион байгуулагч нь Чимун ХХК - M Event салбарын хүрээнд арга хэмжээний тайзны төлөвлөлт, зохион байгуулалт, техник хэрэгслийн хяналт, харилцагчийн шаардлагад нийцсэн үйлчилгээг хариуцан ажиллана. Арга хэмжээний тайз, тоног төхөөрөмжийн зохион байгуулалтыг урьдчилан төлөвлөх, тохируулах. Тайзны тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааг шалгах, хэвийн ажиллагааг хангах. Харилцагчийн шаардлагад нийцсэн тайзны дизайныг багийн хамтаар хэрэгжүүлэх. Арга хэмжээний үеэр тайз, тоног төхөөрөмжийн ашиглалтыг хянах, техникийн асуудлыг шийдвэрлэх. Арга хэмжээний дараах тайлан, дүгнэлт гаргаж, холбогдох менежерт тайлагнах. Тайзны тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээ, хадгалалтыг зохион байгуулах.  

Худалдааны зөвлөх

Дэлгүүрт ирсэн хэрэглэгчдэд бүтээгдэхүүний талаар мэдээлэл өгөх, зөвлөгөө өгөх. Дэлгүүрийн борлуулалтын төлөвлөгөөг биелүүлэх. Утсаар болон цахим сувгуудаар захиалга хүлээн авах, баталгаажуулах. Дэлгүүрийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчдэд тайлбарлах, борлуулах. Хэрэглэгчдэд чанартай зөвлөгөө өгөх, тэдний хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн санал болгох. Хэрэглэгчийн гомдол, санал хүсэлтэд хариу өгөх. Өдөр тутмын борлуулалтын тайлан гаргаж, удирдлагад тайлагнах. Бараа бүтээгдэхүүний нөөцийг хянаж, эмх цэгцтэй байлгах.

Арга Хэмжээний Зохион Байгуулагч

Арга хэмжээний талбай дээрх үйл ажиллагааг зохион байгуулж, тоног төхөөрөмжийн угсралт, ажиллагааг хариуцан, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг хангах. Арга хэмжээний талбайн зохион байгуулалтыг удирдах. Тоног төхөөрөмжийн угсралт, буулгалт, хяналтыг гүйцэтгэх. Үйлчлүүлэгчийн хүсэлт, шаардлагыг газар дээр нь шийдвэрлэх. Арга хэмжээний явцад тоног төхөөрөмжийн ажиллагааг хянах.

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Хаяг: Хан-Уул дүүрэг говийн зам ривер хаус 1 давхар (NOMAAD-аяллын дэлгүүр )

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.