Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Чиглэл ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Манай компани 1990 онд Гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, Нийтийн хоолны тоног төхөөрөмжийн засвар, угсралтын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэн "Чиглэл" ББХХхэлбэрээр үүсэнбайгуулагдсан.

1996 онд "Чиглэл" ХХК болон өргөжин тэлж дэлгүүр, цайны газар, ресторан, баар, эмнэлэг, цэцэрлэг, сургууль, амралт сувилал зэрэг газруудын гал зуухны тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ, угсралт, худалдаа, нийлүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн.

2005 оноос БНХАУ-аас тоног төхөөрөмж үйлдвэрлэх машин техник, багаж хэрэгсэл импортлосон. Бид өөрийн үйлдвэртээ байгууллагуудын захиалгаар 1-р хоолны зориулалтын “НМЗ-Я”нэрийнОлон үйлдэлт цахилгаан тогоо, 2-р хоолны зориулалтын “УНЗ-Я” нэрийн хайруулын ширмэн тогоо, 1,2,4 ширэмтэй, шарах шүүгээтэй, шүүгээгүй цахилгаан зуухнууд, хоол халуун байлгагч, олон төрлийн хийн зуухнууд, гурил хайрагч, хэвийн боов чанах тогоо, тос шүүгч, цэвэр ус нөөцлөх сав, буузны цахилгаан жигнүүр, сүү боловсруулах цехийн жижиг оврын төхөөрөмж, ааруул хатаагч, ааруул шахагч, төрөл бүрийн хэмжээтэй нерж тавцантай бэлтгэлийн ширээнүүд, тавиур, тавцан, аяга таваг хатаагч зэрэг 20 гаруй нэр төрлийн тоног төхөөрөмж үйлдвэрлэхийн зэрэгцээ “НМЗ-Я”нэрийн1-р хоолны тогоо, “УНЗ-Я”нэрийн2-р хоолны тогоо, 2,4,6 ширэмтэй цахилгаан зуух, бэлтгэлийн ширээ зэрэг нь Евразийн Эдийн Засгийн Холбооны шалгуурын болзлыг ханган Тохирлынгэрчилгээ авсан болно.

Манай компани ОХУ, БНХАУ-аас хүнс, хоол үйлдвэрлэлийн зориулалтын тоног төхөөрөмжийг импортлон өөрийн 6 салбар дэлгүүрээр баталгаат хугацаатай худалдан борлуулж, засвар үйлчилгээг хариуцан ажиллаж байна.

"Чиглэл" компани нь мэргэжлийн үйл ажиллагааг олон жил, тасралтгүй, тогтвортой эрхэлж ирсэн, олонд танигдсаж хүлээн зөвшөөрөгдсөн, хүнс, хоол үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж үйлдвэрлэлийн салбартаа тэргүүлэгч, баялаг бүтээгч, шинийг санаачлагч хамт олон болсон бөгөөд МҮХАҮТ-ын, Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Хөргөлтийн холбоо, Үндэсний Аж Үйлдвэрийн зөвлөлийн гишүүн байгууллага юм.

Манай компани нь ЧУТ-ны ISO 9001:2015 стандартын JAS-ANZ батламжийн гэрчилгээг 2019 оны 12 дугаар сарын 19-ны өдөр гардаж авсан нь Монгол улсдаа ЖДҮ-ээс анх удаа ISO 9001:2015 стандартыг амжилттай нэвтрүүлсэн байгууллага боллоо. Энэ нь бидэнд өөрийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ экспортын зах зээлд гаргах боломжийг нээсэн.

Мөн 2019 онд МҮХАТ-аас Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмрээ оруулж буй оны онцлох аж ахуй нэгж, байгууллагууд, бизнес эрхлэгчдийг шалгаруулдаг “ENTREPRENEUR-2019" цомын шилдэг "Жижиг дунд үйлдвэрлэгч” - ээр өргөмжлөгдсөн.

  • Уриа

    Хамтын хүчээр хөгжлийг бүтээцгээе!

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Үйлдвэрлэл

  • Байгуулагдсан он

    1990

  • Ажилтны тоо

    120

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 11-р хороо, Эх нялхсын эмнэлгийн урд, "Очир" хотхоны өмнө "Чиглэл" ХХК-ийн оффисийн байр. Холбоо барих утас: 9615-5333

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.