Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Капитрон банк

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
БАНКНЫ ТАНИЛЦУУЛГА

Капитрон банк нь 2001 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр үүсгэн байгуулагдаж, өдгөө23дахь жилдээ үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.

Капитрон банк мэргэжлийн өндөр ур чадвартай боловсон хүчинг олон жилийн ажлын туршлагатай шилдэг удирдлагаар удирдуулан орчин үеийн мэдээллийн техник технологийг банкны үйлчилгээнд нэвтрүүлэх стратеги баримтлан ажилласнаар Монгол улсын банк санхүүгийн зах зээлд орчин үеийн банкны дүр төрхийг анхлан бий болгосон юм.

Нэрний утга

Энэ нь “Капитал”, “Электрон” хэмээх хоёр үгний хослолоос бүрдсэн товчилсон үг бөгөөд “Хөрөнгийг мэдээллийн технологиор удирдах” гэсэн утгатай.

Логоны тайлбар

Мөнгөний нэгжийг зоосны хэлбэрээр илэрхийлэн зохиогдсон тус лого нь санхүүгийн тогтвортой урсгалыг бий болгож, салбартаа тэргүүлэх олон талт үйлчилгээг хүргэхийн зэрэгцээ хамтын ажиллагааг эрхэмлэн дээдэлж, харилцагч таны итгэлийг хүлээж ажиллана гэсэн утгыг илэрхийлнэ. Түүнчлэн дөрвөн ижил дүрс эвлэлдэн орсон нь “эрүүл хөрөнгө, мөнх эргэлдэх”, хэлхсэн гинж нь “хамтын ажиллагаа, итгэлцэл, бат бэх, тогтвортой” гэсэн утга бэлгэдлийг илэрхийлдэг бол зоос атгаж буй мэт гар нь “эд баялгийг арвижуулан, найдвартай хадгална” гэсэн бэлгэдэл санааг агуулдаг ажээ.

Сэтгэл ханамжтай хувь нийлүүлэгч

Бидний бизнесийн оршин тогтнож байгаа гол эх үүсвэр нь манай хувь нийлүүлэгчид юм. Хувь нийлүүлэгч бүрийг сэтгэл ханамжтай байлгахын тулд бид бүтээмж болон ашигт ажиллагаагаараа өрсөлдөх чадвартай байж, хувь нийлүүлэгчдийн хөрөнгийн үнэ цэнийг үргэлж өсгөн, нэмэгдүүлж ажиллахыг эрхэмлэнэ.

Өнгөний бэлэгдэл

Логоны цэнхэр өнгө нь итгэлцэл, үнэнч тогтвортой, хэзээ ч хувиршгүй байдлыг илтгэдэг бол улаан өнгө нь эрч хүч, асан бадамлах, урам зоригтой байдлыг илэрхийлнэ.

Капитрон банканд ажилласнаар...

Шинийг эрэлхийлэгч, манлайлагч, хариуцлагатай, эрч хүчээр дүүрэн залуусТа бүхэнд Монгол улсын санхүүгийн зах зээлд тогтвортой үйл ажиллагаа явуулж, хамгийн хурдацтай өсөж байгаа Капитрон банканд ажиллах үүд хаалга үргэлж нээлттэй байх болно.

  • Банкны зардлаар сургалтанд хамрагдах, өөрийгөө хөгжүүлэх боломж;
  • Богино хугацаандур чадвараа харуулах, карьер ахих боломж;
  • Мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдахдаа цалинтай чөлөө авах боломж;
  • Төрсөн өдрийн цалинтай амралт бусад нэмэлт хангамжууд;
  • Хотын төвийн тохилог оффис;
  • Уян хатан цагаар ажиллах боломж;
  • Найрсаг хамт олон, мэргэжлийн, өндөр боловсролтой удирдлага, өөрийгөө сорих, өгч хөгжих боломж таныг хүлээж байна.
  • Алсын хараа

    “Шинэ эриний үнэ цэнийг бүтээнэ”

  • Эрхэм зорилго

    “Харилцагчдадаа орчин үеийн, оновчтой мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг, шинийг эрэлхийлсэн, эрч хүчтэй хамт олон байна."

  • Уриа

    "Ухаалаг ирээдүйн зүгт"

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Банк, Санхүү, Даатгал

  • Үнэт зүйлс

    - ЗОГСОЛТГҮЙ ХӨГЖИЛ - ЗОРИУЛСАН ҮЙЛЧИЛГЭЭ - ХАРИУЦЛАГА - ХУРД

  • Байгуулагдсан он

    2001

  • Ажилтны тоо

    600

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, СБД, Усны гудамж,-4, Улаанбаатар-14253, Капитрон банк, төв байр

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.