Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Капитрон банк

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
ТЕЛЛЕР /Замын-Үүд салбарт/

              Банкны бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар харилцагчдад дэлгэрэнгүй мэдээлэл өгч, хамгийн тохиромжтой бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгох, харилцагчийн сонгосон бүтээгдэхүүн болон үйлчилгээтэй холбоотой бүх төрлийн гүйлгээг түргэн шуурхай хийж гүйцэтгэх;    

ДИЖИТАЛ ЗЭЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МЕНЕЖЕР 2 орон тоо

  Онлайн зээлийн хэвийн үйл ажиллагааг хангахтай холбоотой бүхий л үйл ажиллагааг хариуцан ажиллах. Харилцагчаас ирүүлсэн гомдол саналыг хүлээн авч шуурхай шийдвэрлэх. Онлайн зээлийн бүтээгдэхүүний үйлчилгээний нөхцлийн дагуу системд холбогдох тохиргоог хийх, турших, шаардлагатай тохиолдолд системд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагыг боловсруулах. Харилцагчдыг идэвхижүүлэх, онлайн зээлийн бүтээгдэхүүний ашигт ажиллагааг хангах зорилгын хүрээнд бүтээгдэхүүн, борлуулалт болон маркетингийн багуудтай хамтран ажиллах,  сайжруулах санал боловсруулах. Зээлийн эрсдлийн удирдлагын богино, дунд, урт хугацааны зорилтыг хэрэгжүүлэхэд нэгжийн удирдлагыг өдөр тутмын тоон мэдээллээр хангах замаар шийдвэр гаргалтанд дэмжлэг үзүүлэх. Зээлийн үйл ажиллагаанд ашиглагдаж буй бүх төрлийн системийн бүртгэл хөтлөлт, өдөр тутмын ашиглалтын тасралтгүй байдлыг хангах.

БҮТЭЭГДЭХҮҮН ХӨГЖҮҮЛЭЛТИЙН МЕНЕЖЕР

         Хариуцсан болон дэмжин ажиллах бүтээгдэхүүний бодлогыг тодорхойлж, зах зээлийн эрэлт хэрэгцээ, банкны эрхэм зорилгод нийцүүлэн бүтээгдэхүүн үйлчилгээг сайжруулах болон шинээр нэвтрүүлж, цахим болон уламжлалт сувгаар харилцагчдад хүргэх, харилцагчийг нэмэгдүүлэх, тогтоон барихад чиглэсэн нөхцөлийг тодорхойлон, зах зээлд нэвтрүүлэх, улмаар банкны бүтээгдэхүүн үйлчилгээний өрсөлдөх чадвар, банкны ашигт ажиллагааг нэмэгдүүлэх.

САЛБАР ХАРИУЦСАН МЕНЕЖЕР

        Банкны бүтээгдэхүүн, үйлчилгээний борлуулалт, түгээлтийн сувгийг тодорхойлон салбарчлалын бодлогыг хэрэгжүүлэх, банкны салбар, тооцооны төвүүдийг удирдан чиглүүлэх, үйл ажиллагааг зохицуулах, хяналт, шалгалт хийх, банкны хэмжээнд мөрдөгдөж буй дүрэм, журам, зааврын хэрэгжилтийг хангуулах, тэдэнтэй нягт хамтран ажиллаж үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх, банкны ашигт ажиллагааг нэмэгдүүлэх ажилд оролцох, удирдан зохион байгуулах.    

КРЕДИТ СКОРИНГ ХАРИУЦСАН МЕНЕЖЕР

         Онлайн зээлийн үйлчилгээний кредит скорингийн загварыг хөгжүүлэх, хянах, баталгаажуулах, гүйцэтгэлийг хянах, онлайн зээлийн үйл ажиллагаатай холбоотой тайлан мэдээг боловсруулах, тайлагнах болон системд онлайн зээлийн үйл ажиллагаатай тохиргоог хийх.

МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ШИНЖЭЭЧ

         Мэдээллийн системийн үйл ажиллагаанд аюулгүй байдлын тогтмол хяналт тавих, нэвтрэлтийн тест хийх, болзошгүй аюулыг илрүүлэх, лог бүртгэл хөтлөх, бүртгэлжүүлэх, мэдээлэх, тайлан, зөвөлгөө бэлтгэх болон найдвартай байдал (reliability)-ийн чанарыг хангуулах ажлыг хариуцан ажиллана.

СҮЛЖЭЭНИЙ АДМИНИСТРАТОР

               Банкны мэдээллийн технологийн дэд бүтцийг хөгжүүлэх, өргөтгөх, шинээр байгуулах, түүнтэй холбоотой гадаад болон дотоод сүлжээ, сервер системүүдийн тасралтгүй найдвартай байдлыг хангах.

АРХИВЫН МЭРГЭЖИЛТЭН

          Банкны хэмжээнд архив, нууцын үйл ажиллагааг зохих ёсоор эрхлэн явуулах, газар, нэгжүүдийг үйл ажиллагааны чиглэлээр нэгдсэн арга зүйн удирдлагаар хангах, хяналт тавих арга хэмжээг авч хэрэгжүүлэх.  

БАРИЛГЫН ТӨСӨВЧИН

  Барилга угсралт, барилгын заслын ажлыг чанартай, стандартын дагуу хийж гүйцэтгэж байгаа эсэхэд хөндлөнгийн хяналт тавих; Барилгын заслын ажилд хэрэглэж буй материал хийц эдлэл, зураг төсөл, барилгын норм, дүрэм стандартын шаардлага хангаж байгаа эсэхэд чанарын хяналт тавих, Туслан гүйцэтгэгч шалгаруулах тендерийн материал бэлтгэх, Аюулгүй ажиллагааны дүрмийг мөрдүүлэн ажиллаж, шаардлага тавих

ТООЦООНЫ ТӨВИЙН ЗАХИРАЛ /ЦОГТЦЭЦИЙ ТТ/

               Банкны бүтээгдэхүүн үйлчилгээг харилцагчдад хурдан шуурхай, чанартай хүргэх, эх үүсвэр татах, харилцагчдад санхүүгийн зөвлөгөө өгч хамтран ажиллах, хариуцсан нэгжийн өдөр тутмын үйл ажиллагааг хамгийн эрсдэл багатай, оновчтой удирдан зохион байгуулансоёлч, боловсон, түргэн шуурхай үйлчилгээтэй хамт олныг бүрдүүлж ажиллах замаар банкны бизнесийн үр ашиг, зах зээл дэх нэр хүнд, өрсөлдөх чадварыг өсгөн нэмэгдүүлэх,

Бүртгэл мониторингийн ахлах мэргэжилтэн

Салбар нэгжүүдийн бүртгэлийн үйл ажиллагааны алдаа дутагдлыг багасгах, тогтмол давтамжтай гарч байгаа алдаа дутагдлыг бууруулах, харилцагчийн хувийн хэргийн хяналтыг сайжруулах ажил үүргийг зөв зохистой зохион байгуулах үүрэг даалгавар өгөх дүгнэх тайлагнах, холбогдох журмын дагуу асуудлыг шийдвэрлэж байх үүрэгтэй, Салбар, тооцооны төвийн гүйлгээний ажилтнуудыг орлон ажиллах хүсэлтийн дагуу мэргэшсэн теллерүүд, мэргэшсэн ахлах менежерүүдийг хуваарилах, орлож ажиллах үйл ажиллагааг зохион байгуулах

ТОГТВОРТОЙ САНХҮҮЖИЛТ ХАРИУЦСАН МЕНЕЖЕР

    Тогтвортой санхүүжилтын бодлогын хүрээнд хамаарах хөтөлбөр, дотоод журмыг боловсруулж шаардлагатай тохиолдолд өөрчлөлт оруулах; Гадна болон дотоодын мэргэжлийн байгууллагуудын хамтын ажиллагааг банк талаас төлөөлөн ажиллаж, шаардлагатай арга хэмжээ, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх; Ногоон бүтээгдэхүүний зорилтот зах зээлийг судалж, тодорхойлох, үүнтэй холбогдсон маркетинг, сурталчилгааны бодлогыг холбогдох нэгжтэй хамтран тодорхойлж хэрэгжүүлэх;

БҮТЭЭГДЭХҮҮН УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН АХЛАХ МЕНЕЖЕР

         Хариуцсан бүтээгдэхүүний урт болон богино хугацааны стратеги тодорхойлох, хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад нийцүүлсэн бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэх, нөхцөл, шаардлагыг боловсруулах, нэмэлт сайжруулалтыг хэрэгжүүлэх, шинэ болон байгаа бүтээгдэхүүний идэвхжүүлэлт маркетингийн ажлуудыг төлөвлөх шаардлагатай менежерүүд болон багуудтай уялдаа холбоотой ажиллан компанит ажлуудыг хэрэгжүүлэх, сайжруулах,  хэлтэстэй хамаарал бүхий дүрэм, журам, заавар зэргийг менежерүүдийн хамт боловсруулан үйл ажиллагаанд мөрдүүлэх, хэлтсийн ажилтнуудын өдөр тутмын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хяналт тавих, бүтээгдэхүүн үйлчилгээний төлөвлөлт, хөгжүүлэлтийн ажлыг удирдан зохион байгуулж, удирдлагыг шаардлагатай мэдээ, мэдээллээр хангаж ажиллана.

ХАРИЛЦААНЫ МЕНЕЖЕР-БАЯН-ӨЛГИЙ САЛБАРТ

  Банкны зээлийн бодлогод нийцүүлэн  зээлийн чанартай багц бүрдүүлэх, Татан төвлөрүүлэх хөрөнгийг нэмэгдүүлэх, харилцагч татах, тэдэнд бүтээгдэхүүн, үйлчилгээг цогцоор, чанартай хүргэх, Харилцагчид санхүүгийн зөвлөгөө өгч хамтран ажиллах замаар үнэнч, тогтвортой харилцагчдыг бий болгох, Салбар нэгжийн үйл ажиллгааг өргөжүүлэн үр ашгийг дээшлүүлэх.

ХАРИЛЦААНЫ МЕНЕЖЕР /Ховд салбар/

  Банкны зээлийн бодлогод нийцүүлэн  зээлийн чанартай багц бүрдүүлэх, Татан төвлөрүүлэх хөрөнгийг нэмэгдүүлэх, харилцагч татах, тэдэнд бүтээгдэхүүн, үйлчилгээг цогцоор, чанартай хүргэх, Харилцагчид санхүүгийн зөвлөгөө өгч хамтран ажиллах замаар үнэнч, тогтвортой харилцагчдыг бий болгох, Салбар нэгжийн үйл ажиллгааг өргөжүүлэн үр ашгийг дээшлүүлэх.

ТЕЛЛЕР

             Банкны бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар харилцагчдад дэлгэрэнгүй мэдээлэл өгч, хамгийн тохиромжтой бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгох, харилцагчийн сонгосон бүтээгдэхүүн болон үйлчилгээтэй холбоотой бүх төрлийн гүйлгээг түргэн шуурхай хийж гүйцэтгэх;    

БАЙГУУЛЛАГА ХАРИУЦСАН МЕНЕЖЕР-Хятад хэлтэй

           Байгууллагын чанартай багц бүрдүүлэх, тогтвортой байрших эх үүсвэр бүхий байгууллага, харилцагчдыг шинээр татах, нэгжийн зорилтот харилцагчдад банкны бүх төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг борлуулах, санхүүгийн зөвлөгөө өгч хамтран ажиллах, салбарын ашигт ажиллагааг нэмэгдүүлэх, зорилтот түвшинг хангуулах.

ТӨСЛИЙН КООРДИНАТОР

            Банканд хэрэгжиж буй төслүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор дараах ажлуудыг хийж гүйцэтгэнэ. Үүнд: Төслийн менежерүүдэд төслийн төлөвлөгөө боловсруулахад дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах, төслийн хуваарийг боловсруулахад дэмжлэг үзүүлэх; Төслийн удирдлагын тогтолцооны дагуу төслүүд хэрэгжиж буй эсэхэд хяналт тавих; Банкинд хэрэгжиж буй төслүүдийн явц, гол үзүүлэлтүүд, асуудал болон амжилтын талаар тогтмол тайлан, мэдээ боловсруулах, удирдлагад тайлагнах; Төслийн удирдлагын тогтолцоог сайжруулах ажлыг зохион байгуулах, хэрэгжүүлэх;

РЕСЕЙПШН

Харилцагчдад банкны бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчилан танилцуулах, угтан үйлчлэх, зөвлөгөө өгөх, банкны үйлчилгээ болон дотоод үйл ажиллагааны асуудлаар хандсан харилцагчид, гадны зочдыг бусад нэгж, ажилтантай холбож өгөх, банкны төв байрны утсан харилцааг хариуцан ажиллах.

ЗЭЭЛИЙН МЭРГЭЖИЛТЭН

  Банкны зээлийн бодлогод нийцүүлэн  зээлийн чанартай багц бүрдүүлэх, Татан төвлөрүүлэх хөрөнгийг нэмэгдүүлэх, харилцагч татах, тэдэнд бүтээгдэхүүн, үйлчилгээг цогцоор, чанартай хүргэх, Харилцагчид санхүүгийн зөвлөгөө өгч хамтран ажиллах замаар үнэнч, тогтвортой харилцагчдыг бий болгох, Салбар нэгжийн үйл ажиллгааг өргөжүүлэн үр ашгийг дээшлүүлэх.

КОПИВРАЙТЕР

       Банкны брэнд богино хугацааны бодлогын хүрээнд олон нийтэд хүрэх бүтээгдэхүүн үйлчилгээ, урамшууллын мэдээллийн агуулга, концептийг бүтээлч үзэл баримтлалаар боловсруулах, гүйцэтгэлийг хариуцах. Банкнаас гаргаж буй мэдээ мэдээлэл дээр утга зүй, үг үсгийн агуулга дээр хяналт тавин ажиллах

ХӨРШ ОРНУУДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ МЕНЕЖЕР-ХЯТАД ХЭЛ

          Хөрш орнуудын хамтын ажиллагааг хариуцан ажиллах, зорилтот зах зээлийг судалж, тодорхойлох, бүтээгдэхүүн хөгжүүлэх, шаардлагатай бодлого, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх;  

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, СБД, Усны гудамж,-4, Улаанбаатар-14253, Капитрон банк, төв байр

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.