· Зах зээлийн судалгаа хийх · Зах зээлийн эрэлт хэрэгцээний шинжилгээ: Орон сууцны зах зээлийн эрэлт, худалдан авагчдын хүсэл сонирхлыг судлах, тухайн бүс нутагт орон сууцны хэрэгцээг тодорхойлох. · Зах зээлийн үнэ, өргөн хэрэглээний судалгаа: Орлогын түвшин, хэрэглэгчдийн төлбөрийн чадвар, орон сууцны зах зээлийн үнэ ханшийн өөрчлөлт, үнийн хандлагыг судлах. · Зах зээлийн өрсөлдөөн: Төсөл хэрэгжүүлэх бүсэд байгаа өрсөлдөгчдийн үйл ажиллагаа, төслийн онцлог, байршлын давуу талуудыг шинжилж, өрсөлдөгчдийн стратегийг тодорхойлох. · Төсөл хэрэгжих бүс нутгийн судалгаа · Бүс нутгийн эдийн засгийн нөхцөл: Төсөл хэрэгжих бүс нутагт эдийн засгийн байдал, хангамж, хөдөлмөрийн зах зээл, орон нутгийн хөгжлийн төлөвийг судлах. · Байршлын шинжилгээ: Орон сууцны төслийн байрлал, түүний давуу талууд болон сул талуудыг судалж, хөрөнгө оруулалт хийхэд тохиромжтой эсэхийг тодорхойлох. · Дэд бүтцийн боломжууд: Зам, тээвэр, ус, цахилгаан, харилцаа холбоо болон бусад дэд бүтцийн байдал, хэрэгцээний тохиромжтой байдал. · Зах зээлийн төлөв, хандлагыг таамаглах · Хэрэглэгчийн шинжилгээ: Төсөл хэрэгжсэнээр хэнд зориулсан орон сууц байх вэ (гэр бүл, ганц бие, орлого багатай иргэд гэх мэт) гэдгийг судалж, зорилтот хэрэглэгчийн бүлгийг тодорхойлох. · Зах зээлийн хандлагын шинжилгээ: Орон сууцны зах зээлийн хандлага, ирээдүйн чиг хандлагыг таамаглах, үнэ өсөх эсвэл буурах, ногоон барилга зэрэг чиг хандлагын судалгаа хийх. · Худалдан авалтын болон түрээсийн чиг хандлага: Түрээсийн зах зээлийн боломж, орон сууц худалдан авах урсгал, хүүгийн түвшин, эрэлт хэрэгцээний шилжилтийг судлах · Нийгмийн эрсдэл: Нийгмийн халамж, хууль тогтоомжийн өөрчлөлт, орон сууцны хөтөлбөрийн өөрчлөлтөөс үүдэх эрсдлийг үнэлэх. · Нөөцийн хөрөнгө оруулалтын үнэ цэнийг тооцох: Төсөл хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалт, санхүүгийн эх үүсвэр, нөөцийн ашиглалтын өгөөжийг тодорхойлох. · Төслийн санал боловсруулах · Төслийн боломжийн тайлан: Судалгааны үндсэн дээр төслийн давуу тал, сул тал, үр ашиг, эрсдлийн талаар мэдээлэл өгөх. · Төсөл хэрэгжих боломжийг дүгнэх: Зах зээл, санхүүгийн нөхцөл, эдийн засгийн таамаглал дээр үндэслэн төсөл хэрэгжих боломж, үр ашигтай эсэхийг үнэлэх. · Хөрөнгө оруулагчдад мэдээлэл өгөх: Төслийн хөрөнгө оруулалттай холбоотой өгөөж, эрсдлийн талаар хөрөнгө оруулагчдад мэдээлэл өгөх. · Хөрөнгө оруулалтын боломжийг танилцуулах: Орон сууцны төсөлд хөрөнгө оруулалт хийх боломжит хөрөнгө оруулагчдад шаардлагатай судалгаа, шинжилгээг танилцуулах.
· Төслийн зорилго, үйл ажиллагааны хүрээг тодорхойлж, төсөл амжилттай хэрэгжихэд шаардлагатай нөхцөлийг бүрдүүлэх. · Төслийн үр дүн, үр ашиг, мөн шаардлагатай нөөцүүдийг (санхүү, цаг хугацаа, хүний нөөц гэх мэт) тодорхойлох. · Төслийн төлөвлөгөө боловсруулах, зорилго болон шаардлагыг тусгасан дэлгэрэнгүй төлөвлөгөө гаргах. · Төслийн үндсэн үе шат, хуваарилалт, хийх ажил болон хариуцсан хүмүүсийн үүргийг тодорхойлох. · Төслийн гүйцэтгэл, санхүү, цаг хугацаа болон нөөцийг тооцоолох. · Төслийн хэрэгжилтэд шаардлагатай нөөцүүд (санхүү, хүн хүч, тоног төхөөрөмж, материал гэх мэт) болон үйл явцын хуваарийг зохион байгуулах · Төслийн хэрэгжилтэд хяналт тавих, төлөвлөгөөгөө биелүүлэхийн тулд шаардлагатай өөрчлөлт оруулах. · Төслийн тайлагнал, харилцаа холбоо · Төслийн гүйцэтгэлийн талаар удирдлагад, хувьцаа эзэмшигчид болон бусад сонирхогч талуудад тайлан гаргах. · Төслийн үйл явц болон төлөвлөгөөний талаар тогтмол харилцаа холбоо үүсгэх, хэрэгжүүлэх. · Төслийн үр дүнгийн үнэлгээ · Төслийн зорилго биелсэн эсэхийг, үр ашгийг, үнэлэх. · Төслийн хэрэгжилтэд зориулсан стратегийг боловсруулж аль болох үр ашигтай, зардал багатай хэрэгжүүлэх төлөвлөгөө гаргах. · Төслийн багийг удирдах, зохион байгуулах · Төслийн багийн гишүүдийн үүргийг тодорхойлох, тэдний ажиллах орчин, нөөцийг зохион байгуулах. · Багийн үйл ажиллагааг хянах, зайлшгүй шаардлагатай мэдээллийг хуваалцах