Байгууллагын санхүүгийн жигд тогтвортой, тасралтгүй үйл ажиллагааг хангах үндсэн зорилгын хүрээнд доорх чиг үүргүүдийг хэрэгжүүлэн ажиллана.
Компанийн нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааг НББОУ-ын стандарт болон компанийн НББ-ийн бодлогын баримт бичигт нийцүүлэн хэрэгжүүлэх,
Санхүүгийн тайлан балансыг цаг хугацаанд нь үнэн зөв гаргах, танилцуулах
Компанийн мөнгөн урсгалыг зөв зохион байгуулж удирдах
Тооцоо нийлэх, өр төлбөр барагдуулалтын үйл явцыг удирдлагаар хангах.
Ажлын байрны тодорхойлолт, чиг үүрэгт заасан бусад ажлыг хийж гүйцэтгэнэ.
Зах зээлийн судалгаа хийх, зах зээлд эзлэх хувь хэмжээг нэмэгдүүлэх;
Байгууллагын сошиал медиаг хариуцан хөгжүүлэх;
Брэнд хөгжүүлэлт хийх;
Бүтээгдэхүүний маркетинг, зар сурталчилгааг хариуцах;
Тоног төхөөрөмж, барилгын цахилгааны засвар үйлчилгээг хийж, кофе шопын салбаруудын жигд хэвийн үйл ажиллагааг хангах,
Ажлын байрны тодорхойлолтод заасан болон бусад чиг үүргийг хэрэгжүүлэх
Өгөгдлийн сангийн бүтцийг эмх цэгцтэй зохион байгуулах, өгөгдлийн шинжилгээ, боловсруулалт хийх, өгөгдлийн удирдлагын систем, тайлан, дашборд боловсруулах, сайжруулах;
Ажлын байрны тодорхойлолтод заасан болон бусад чиг үүрэг.
Бараа материалын судалгаа хийх, бараа материалын захиалга хийх;
Гадаад түнш байгууллагуудтай хамтран ажиллах, гадаад худалдан авалт хийх, гэрээний төсөл бэлдэх;
Гадаад харилцагчдаас ирсэн тоног төхөөрөмж, бүтээгдэхүүний талаар техникийн тодорхойлолтыг менежерүүд болон байгууллагуудад мэдээлэх;
Тээвэр гаалийн бүрдүүлэлтийг хариуцах;
Технологийн дагуу бүтээгдэхүүн үйлдвэрлэл хийх;
Эрүүл ахуй, Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг ханган ажиллах;
Тоног төхөөрөмжийн угсралт үйлчилгээг хийх;
Кофе шопын салбаруудын тоног төхөөрөмжийн жигд хэвийн үйл ажиллагааг хангах;
Тоног төхөөрөмжийн урьчилсан үзлэг оношлогоо хийх;
Бараа материалын санхүүгийн бүртгэл тайлан үйлдэх;
Холбогдох татварын бүртгэлийг НББОУС, СТОУС, Монгол улсын НББ-ийн тухай хууль болон татварын хууль тогтоомжийн дагуу үнэн зөв бүртгэх;
Нягтлан бодох бүртгэлийн хяналтыг хийж удирдлагыг мэдээллээр хангах