Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

CENTURY 21 Grand Realty

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

CENTURY 21 Grand Realty оффисын танилцуулга

CENTURY 21 LLC нь 1971 онд АНУ-д байгуулагдсан 80 гаруй оронд 7,700 брокер оффис 117,000 агенттай дэлхийд хамгийн их танигдсан Үл Хөдлөх Хөрөнгө зуучлалын франчайз байгууллага юм.

CENTURY 21 LLC АНУ-ын Realogy Holdings Corporation (NYSE: RLGY)-ийн эгнээнд багтдаг. Realogy нь үл хөдлөх хөрөнгө зуучлалын бизнес эрхэлдэг дэлхийн шилдэг 10 брендээс 6-г нь дангаараа эзэмшдэг франчайз борлуулагч байгууллага юм. CENTURY 21. Better Homes. CORCORAN. Coldwer banker. Sotheby,s. ERA зэрэг байгууллагууд үүнд харьяалагддаг. Эдгээр нь нийт 114 оронд 14,250 брокер оффистой 281,000 агенттайгаараа дэлхийд хамгийн том, хамгийн их танигдсан үл хөдлөх хөрөнгө зуучлалын франчайз бизнес юм.

CENTURY 21 Mongolia Мастер франчайз эзэмшигч нь Номин Холдинг компани бөгөөд 2017 оны 10-р сараас эхлэн Монгол улсад үйл ажиллагаагаа явуулж байна.

CENTURY 21 Grand Realty оффисын агент болсоноор дараах бодит боломжуудыг та бүхэнд олгож байна. Үүнд:

  • Дотоодын болон олон улсын түвшинд ажиллах
  • Өрсөлдөхүйц үр дүнд тулгуурласан шударга цалингийн систем, нэмэлт шагнал урамшуулал
  • Ажлын цагт баригдахгүй, цагийн менежмент өөрөө хийж ажиллах
  • Хувь хүний хөгжлийн болон олон талт дотоод, гадаадуудын сургалтуудад хамрагдах
  • Ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх, шийдвэр гаргалтанд оролцох
  • Бусад брокер оффисуудын агентуудтай хамтран ажиллах, спорт урлагийн үйл ажиллагаанд хамтран оролцох

CENTURY 21 Grand Realty брокер оффис нь бизнесийн болон барилгын салбарт олон жил ажилласан туршлагатай баг хамт олон та бүхнийг хүлээж байна.

  • Уриа

    DREAM BIG, MOVE FAST!

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Барилга, Үл хөдлөх хөрөнгө

  • Байгуулагдсан он

    2018

  • Ажилтны тоо

    15

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 1-р хороо Их Хуралдай оффис 12 давхар, 1207 тоот

Фэйсбүүк хуудас

Жиргээ

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.