Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Цемент Шохой ТӨХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

“Алтан гадас” одонт Хөтөлийн “Цемент-Шохой” ХК нь 1983 онд “Цемент шохойн комбинат” нэртэйгээр үүсгэн байгуулагджээ. Тус үйлдвэр нь анх ЗСБНХУ-ын зураг төслийн дагуу, тус улсын техник, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, жилд 500 мянган тонн цемент, 65 мянган тонн шохой, 162 мянган Гкал дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай нойтон аргын үйлдвэртэйгээр ашиглалтанд орсон.

2011 оноос эхлэн үндэсний хөрөнгө оруулагч “Хөтөл” ХХК-ийн санхүүжилтээр дэлхийн шилдэг технологи, хуурай аргаар жилд 1 сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг бүтээн байгуулж, 2014 онд ашиглалтад оруулан амжилттай ажиллаж байна.

Тус компанийн Монгол Улсын хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлж, төрийн дээд шагнал “АЛТАН ГАДАС” одон, үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал “ТӨРИЙН ГЭРЭГЭ”, аж үйлдвэрийн салбарын” ТЭРГҮҮН ДЭЭД” шагналуудыг тус тус хүртээсэн байна.

ШАГНАЛ УРАМШУУЛАЛ

Хөтөлийн “Цемент Шохой” ХК нь Монгол Улсын шилдэг бүтээгдэхүүний шагнал болох “Үлэмжийн чанарын батламж”-аар 2 удаа, Монгол Улсын шилдэг аж ахуйн нэгжийг шалгаруулдаг “ТОП-100” болон “ТОП-150”-д 9 удаа, “Шилдэг үндэсний үйлдвэрлэгч”-ээр 3 удаа, “Монгол улсын барилгын материал үйлдвэрлэлийн шилдэг аж ахуйн нэгж”-ээр 6 удаа тус тус шалгарснаас гадна “Монгол Улсын татвар төлөгч шилдэг аж ахуйн нэгж”, Монгол Улсын үндэсний үйлдвэрлэлийг тэргүүлэгч оны онцлох “Энтрепрейнер”-ээр шалгарсан.

Мөн Компани нь БХБЯ, МБХ-ийн “Шилдэг төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн байгууллага”, ТӨХ-ны “Тэргүүний компани”, Үндэсний шилдэг бүтээн байгуулалтын “Bloomberg awards”, “Үндэсний шилдэг нэрийн бүтээгдэхүүн-2015”, Монгол Улсын аж үйлдвэрийн яамны тэргүүн дээд шагнал “Билэгт гөрөөс”, Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар “Алтан гадас” одон, Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал “Төрийн гэрэгэ”, “Аж үйлдвэрийн салбарын тэргүүн дээд” зэрэг шагналуудыг хүртсэн юм. Мөн компанийн хамт олны дундаас Гавьяат барилгачин 1, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан 2, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонтой 8, Алтан гадас одонтой 43, Хөдөлмөрийн хүндэт медальтай 83 алдартан төрөн гарчээ.

  • Уриа

    Хөгжилд ХӨТӨЛ-нө

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Үйлдвэрлэл

  • Байгуулагдсан он

    1983

  • Ажилтны тоо

    800

Холбоо барих

Монгол улс, Сэлэнгэ аймаг, Сайхан сум 1-р баг "Цемент Шохой" ТӨХК-ийн байр

Фэйсбүүк хуудас

Жиргээ

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.