Байгууллагын санхүү, эдийн засгийн газрынүйл ажиллагааг хууль эрх зүйн орчин, мөрдөж буй журамд нийцүүлэн нэгжүүдийг удирдлага зохион байгуулалтаар хангах, хяналт тавих, Компанийн санхүүгийн төлөвлөлт ба стратеги, ашигт ажиллагаа, мөнгөний бодлого, худалдан авалтын төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавих; Компанийн санхүүгийн үйл ажиллагаа, шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих Компанийн үр ашгийн тооцоолол хийх, ашигтай ажиллах арга замыг тодорхойлох ажлыг удирдан зохион байгуулах; Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад ажил үүрэг.
Байгууллагын санхүү, бүртгэл тайлагналын хэлтсийн үйл ажиллагааг хууль эрх зүйн орчин, мөрдөж буй журамд нийцүүлэн хэлтсийн өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах, хяналт тавих, Компанийн санхүү, бүртгэлийн үйл ажиллагааг СТОУС-ын дагуу явуулж, бүртгэлийн системийг сайжруулж, хяналт тавих; Компанийн мөнгөн урсгалын төлөвлөгөө гаргах; Компанийн хэмжээнд бүх төрлийн өр авлагыг хариуцаж, өр авлагыг бууруулах, хяналтыг оновчтой хийдэг байх системийг боловсруулж мөрдүүлэх; Компанийн үр ашгийн тооцоолол хийх, ашигтай ажиллах арга замыг тодорхойлох; Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад ажил үүрэг.