Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Чаннел Уан /С1/

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

"С1" TЕЛЕВИЗИЙН ТАНИЛЦУУЛГА

С1 телевиз нь 2006 оноос хойш 17 жилийн хугацаанд телевизийн өргөн нэвтрүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд цаг тутамд өөрчлөгдөж буй мэдээллийн эрин зуунд үзэгчдийн хүсэл сонирхол, эрэлт хэрэгцээнд нийцсэн шинэ мэдээ мэдээлэл, контент бэлтгэхээр 80 гаруй мэргэжилтэнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Манай байгууллага нийт 7 алба хэлтэст хуваагдан ажилладаг. Үүнд:

  • Захиргаа Хүний нөөцийн алба
  • Санхүүгийн алба
  • Маркетингийн алба
  • Мэдээний алба
  • Нэвтрүүлгийн алба
  • Техникийн алба
  • Кино алба

Техник технологийн хүчин чадал: SDI форматын тоног төхөөрөмжөө хамгийн дэвшилтэд технологи болох Full HD тоон технологи руу 2013 онд шинэчлэл хийж телевизийнхээ бүх техникийг HD 422 форматын сервер техник төхөөрөмжөөр сайжруулсан. Үүний дагуу ашиглаж байсан студийг сайжруулан эрх бүхий дахин дамжуулах студи, кабелийн телевиз, IPTB үүдэд болон тоон телевизийн үндэсний сүлжээгээр дүрс дууны стандартын түвшинд HD / SD форматаар нэвтрүүлгээ дамжуулах бүрэн боломжтой болсон.

Нэвтрүүлгийн бодлого, чиглэл:

- Танин мэдэхүйн нэвтрүүлэг

  • Энтертаймент шоу нэвтрүүлэг
  • - Хүүхдийн нэвтрүүлэг
  • - Мэдээллийн хөтөлбөр
  • - Уран сайхны болон олон ангит кино 
  • Хамтын ажиллагаа: Бид эфирийн бодлоготоо Оюуны өмч болон Зохиогчийн эрхийг эрхэмлэн үзэж, холбогдох хууль дүрмийг мөрдөн ажилладаг. С1 телевиз нь дэлхийн болон олон улсын, үндэстний, дотоодын бүх л байгуулага, компани болон хэвлэл мэдээллийн байгуулагуудтай ажилладаг. Тухайлбал үүний нэг жишээ нь - 2006 оны Хөлбөмбөгийн Дэлхийн Аварга - 2006-2012 оны хооронд Аваргуудын Лигийн тэмцээн - 2007-2010 оны хооронд Английн Премьер Лигийн тэмцээн - 2008 оны Европын аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээн - 2009-2015 оны хооронд Европа Лигийн тэмцээн - 2010 оны Хөлбөмбөгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн - 2008-2013 оны хооронд Формулагийн Дэлхийн Аварга Шалгаруулах Авто Машины Уралдаан - 2009-2013 оны Тур Де Франс дугуйн уралдаан - 2011 онд Rugby-ын Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн - /2015оны Rugby-ын Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээнийг Дотоодын өндөр зэрэглэлийн - 2012 оноос хойш Чингис Хаан Гранпри календарчилагдсан - 2015 оноос Хүрхрээ Үндэсний Лигийн тэмцээнүүдийг албан ёсны онцгой эрхтэйгээр өөрийн эфирээрээ дамжуулсан явдал юм. Мөн түүнчлэн 5th World компанитай хамтран телевизийнхээ мэргэжлийн уран бүтээлчдийг нэгдсэн сургалтанд хамруулж байсан ба Английн BBC агентлагтай хамтран монголыг дэлхий дахинд сурталчилах зорилгоор “Эрийн гурван наадам” нэртэй баримтат киног бүтээсэн - 2017 онд Солонгос улсын “MBC” телевизийн Дэлхийн шилдэг контент цуврал нэвтрүүлэгт Монгол улсаас “Нийслэл хүү” нэвтрүүлэг сонгогдон “MBC” телевизийн уран бүтээлчидтэй хамтран тусгай нэвтрүүлэг бэлтгэсэн.  Үндэсний өв соёл, түүх уламжлал, соён гэгээрэл: С1 телевиз анх байгуулагдсан цаг үеэсээ хойш баримтлаж ирсэн эфирийн бодлогын нэг нь монгол үндэсний уламжлалт ёс заншил, түүхийг сурталчилахад анхаарал хандуулж ирсэн явдал юм. Бид гаргаж буй кино, нэвтрүүлгээрээ дамжуулан үндэсний өв соёл, түүх уламжлал, ёс заншлаа хайрлан дээдлэх үзэл сурталыг хүүхэд багачууд болон залуучууддаа танин мэдүүлж, соён гэгээрүүлэхийг зорьж ажилладаг.  С1 телевиз нь social network-ийг ашигласнаар: • 154000 –н гишүүнтэй. • Үйл ажиллагаа нь тогтмол явагддаг, өдөр бүр цаг тутам мэдээлэл шинэчлэгддэг. • Өдөрт 100 хүн нэмэгддэг. • Орж буй хүмүүсийн 50 гаруй хувь нь тогтмол зочилдог. • Хэрэглэгчийн тандалт өдөр бүр 2 хувиар нэмэгддэг зэрэг олон давуу тал бий болсон.
  • Уриа

    Гэртээ тавтай морил

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Хэвлэл мэдээлэл, Медиа, Дизайн

  • Байгуулагдсан он

    2006

  • Ажилтны тоо

    120

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 1 хороо МҮИС төв байр, 13 давхар-С1 телевиз

Фэйсбүүк хуудас

Жиргээ

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.