Ил уурхайн олборлолтын үед өдөр тутамд явагдах хүдэр хяналтын өрөмдлөгийн болон геологийн дээжлэлт баримтжуулалтыг чанартай сайн явуулах; Хүдрийн нөөцийн тооцоолол хийх өгөгдөл бэлдэх; Геологи хүдэр хяналттай холбоотой ажлуудыг бүрэн хариуцаж хүдрийг хаягдал бохирдолгүй олборлоход хяналт тавих.
Баяжуулах үйлдвэрийн дараах хэсгүүд дээр хувиарлагдан ажиллана. - Хүдэр бутлах хэсгийг ажиллуулах - Хүдэр дамжуулах нөөцлөх хэсгийг ажиллуулах - Тээрмийн хэсгийг ажиллуулах - Өтгөрүүлэгч-уусгалт шингээлт ба хүчилтөрөгчийн хэсгийг ажиллуулах - Хоргүйжүүлэх хэсгийг ажиллуулах - Десорбцийн хэсгийг ажиллуулах - Алт хайлуулах хэсэгт ажиллах - Гравитацийн хэсгийг ажиллуулах - Урвалж найруулах - Химийн бодисын талаарх сургалтанд хамрагдснаар баяжуулах үйлдвэрт ашиглагдаж буй бүх төрлийн химийн бодистой харьцаж ашиглах ба найруулна. - Жолооны М ангилалтай бол уурхайн сургалтанд хамрагдснаар хөдөлгөөнт тоног төхөөрөмжийг ажиллуулна. - Краны операторын болон оосорлогч дохиочны сургалтанд хамрагдснаар үйлдвэрийн гүүрэн болон бусад суурин крануудыг ажиллуулана.
Уурхайн ашиглалтын хэсгийн өдөр тутмын үйл ажиллагааг тасралтгүй явуулахад дэмжлэг үзүүлж, аюулгүй, үр бүтээлтэй хөдөлгөөнт тоног төхөөрөмж ажиллуулах, жолоодох;
Хөдөлмөрийн харилцаатай холбоотой ажилбар, ажилтнуудын хувийн хэргийн бүрдүүлбэр; Хүний нөөцийн нөхөн хангалт, бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын үйл ажиллагаа; Ажилтны ёс зүй, сахилга батыг өндөржүүлэх үйл ажиллагаа; Хүний нөөцийн программ хангамжтай холбоотой үйл ажиллагаа;
"Бороогоулд" ХХК-ийн Ил уурхайн олборлолт, Боловсруулах үйлдвэр, Хүнд машин механизмын засварын үйл ажиллагаанд аюулгүй ажиллагааны хяналт тавих, анхан болон дунд шатны удирдлагуудтай хамтарч ажиллах, үйлдвэрлэлийн эрсдэлийг хянах; Байгууллагын дотоодод мөрдөгддөг ХАБЭА-н дүрэм журын хэрэгжилтийг хангах; Өдөр тутмын үйл ажиллагаа болон 7 хоногийн мэдээг шууд удирдлагадаа бичгээр тайлагнах; Компанийн алсын хараа болон ХАБЭА-н бодлогын хүрээнд зорилтот ажлуудыг санаачлан хэрэгжүүлэх; Өөрийгөө хөгжүүлэн бусдадаа манлайлал үзүүлэх; Уурхайн аврах багт дэмжлэг үзүүлэх, холбогдох зохицуулалтыг хийх; Хэлтсийн төлөвлөгөө, тайлан, дүрэм журам боловсруулахад оролцох; Сургалт зохион байгуулах, сургалтын материалуудыг сайжруулах;
Компанийн санхүүгийн болон бусад үйл ажиллагаанд дотоод аудитын ажлыг гүйцэтгэх; Төлөөлөн удирдах зөвлөл, төлөөлөн удирдах зөвлөлийн аудитын хорооны даргад ажлаа шууд тайлагнаж ажиллах; Компанийн эдийн засаг, санхүү бүртгэлийн хэлтэстэй хамтран, аудитын хорооны чиг үүргийг хэрэгжүүлэх, компанийн санхүүгийн үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах.
Хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангах зорилгоор төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус засвар үйлчилгээг цаг хугацаанд нь аюулгүй чанартай хийж гүйцэтгэх; Уурхайд мөрдөж байгаа горим, аюулгүй ажилагааны шаардлага хангаж хөдөлгөөнт тоног төхөөрөмжүүдэд урьдчилсан үзлэг үйлчилгээг техникийн шаардлагын дагуу хийх;
Бороогоулд компанийн хэмжээнд мөрдөгдөж буй аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, байгаль орчин болон бусад бүхий л дүрэм, журам, заавар, зааварчилгааг дагаж мөрдөх, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангах, байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулах, компанийг аюулгүй ажиллагаанаас шалтгаалах аливаа эрсдэл, хохирлоос сэргийлэх буюу хамгаалах талаар идэвхи санаачилгатай ажиллах. Компанийн бүх ажлын байрны аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн талаар хэрэгжүүлж буй бодлого, төлөвлөгөө, дүрэм журмын биелэлтэд хяналт тавих, шаардлагатай бол шинэчилж өөрчлөх, ХАБЭА-н тухай хуулийн хэрэгжилтийг хангах хийгээд ISO45001 стандартыг хэрэгжүүлэх болон дүгнэх үйл ажиллагааны хүрээнд аюулгүй ажиллагааны хэлтсийг дэмжин удирдлагаар хангаж ажиллах. Компанийн ажиллагсадын эрүүл мэнд болон эрүүл ахуйн шаардлагуудыг хангах тал дээр уурхайн анхны тусламжийн нэгжтэй хамтран ажиллах. Шаардлагатай арга хэмжээнүүдийг авах, багийг дэмжин удирдлагаар хангаж ажиллах. Болзошгүй аюулыг таних, осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх, эрсдэлийн үнэлгээ, хяналтын арга хэмжээ авах (авхуулах) ба үр дүнг менежерт тайлагнаж байх. Уурхайн аврах багийн бэлэн байдлыг хангахад хяналт тавих, удирдлага болон зохион байгуулалтаар хангаж, ажлын явц болон үр дүнг менежерт тайлагнаж байх. Аюулгүй ажиллагааны хэлтсийн ажилтнуудын өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавих, удирдлагаар хангах, болон хэлтсийн бичиг хэргийг хөтлөлтийг хариуцан ажиллах, менежер болон бусад хэлтэс нэгжийн удирдлагуудыг мэдээллээр хангаж ажиллах.
Цахилгааны бүх ажилд сургалт, зааварчилгаа, зөвлөмж өгч ажиллана; Цахилгаанчдын ажлын байранд шаардлагатай сургалтын хэрэгцээг тодорхойлж, ажлын байрны чадавхижуулах сургалт болон цахилгаан техникийн онолын сургалт зохион байгуулж үнэлгээ хийх, сургалтын матриц хөтлөх ажлыг цахилгааны ахлах инженерийн удирдлага дор хийж гүйцэтгэх; Цахилгааны ажлын стандарт журам, ажлын аюулын дүн шинжилгээ боловсруулах, хянан сайжруулах, сургалтаар дамжуулан ажилтнуудад танилцуулах; Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрмийн сургалт зохион байгуулж, шалгалт авч группын үнэмлэх олгох, ерөнхий аюулгүй ажиллагааны сургалтууд зохион байгуулах; Ажлын байранд ажил гүйцэтгэх үедээ цахилгаан байгууламжийн аюулгүй ажиллагааны дүрэм, техник ашиглалтын дүрэм, компани дотоод журмуудыг чанд сахин баримтлах.
Шалган нэвтрүүлэх, хяналт шалгалт хийх; Компанийн эд хөрөнгийг хадгалах хамгаалах; Ажилтнуудын аюулгүй тайван ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлэх; Компанийн дотоод бодлого журмын биелэлтэд хяналт тавих, үзлэг шалгалт, бүсийн эргүүл хийх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох.
Бороогоулд ХХК-ийн эрх ашиг, сонирхлыг тэргүүн ээлжинд тавьж, нэр хүндийг хамгаалах; Бороогоулд ХХК-ийн үйл ажиллагаа, ажил үүргийг зохицуулж буй баримт бичигт заасан хэм хэмжээ, дүрмийг дагаж мөрдөх; Ил тод, зарчимч, шударга байх; Сахилга бат, ёс зүйг дээдлэн, нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээг мөрдөх; Бусдын болон өөрийн аюулгүй ажиллагааг хангах; Удирдах ажилтны үүрэг, хариуцлага ёс зүйн өндөр шаардлагыг хангаж, багаар ажиллах; Өдөр тутам хийгдэх ээлжийн зохион байгуулалтын ажлууд; Уулын технологийн ажилтай холбоотойгоор хийгдэх ажлууд; Хариуцсан ажил үүрэгтэй холбоотой тайлан мэдээ бэлтгэх ажлууд ; Ил уурхайн газрын уулын ашиглалтын албаны ажилтнууд нийтлэг мөрдөх ажилбар, заавар журмын хүрээнд; Ил уурхайн газрын бүх ажилтнууд нийтлэг мөрдөх заавар журмын хүрээнд; Уулын ухах, ачих, тээвэрлэх, түрэх, тэгшлэх болон зам талбай газар шорооны, хаягдлын далангийн болон бусад газар шороотой уулын техникүүдээр гүйцэтгэх төсөл хөтөлбөрүүдийн үйл ажиллагааг холбогдох аюулгүй ажиллагааны дүрэм журам, заавар зааварчилгааны хүрээнд жигд аюулгүй байдлыг хангах ажиллуулах, үйлдвэрлэлийн төлөвлөгөөт зорилтын хүрээнд цаг хугацаанд нь биелүүлэх; Ил уурхайн хөрс хуулалт, хүдэр олборлолтын ажлыг тооцоолол дизайны дагуу хийж гүйцэтгэн, хяналт тавьж, үр бүтээлтэй, санал санаачилгатай ажиллах, инженер төлөвлөлтийн алба болон геологийн хэлтэстэй хамтран ажиллах; Монгол улсад мөрдөгдөж буй стандарт, дүрэм, журам, хууль, ил уурхайн аюулгүй ажиллагааны дүрэм журмын дагуу үйлдвэрлэлийг явуулах.
Захиргаа, хүний нөөцийн газрын мэргэжилтний ажлын байранд хийгдэх ажил үүргүүдийг хийж гүйцэтгэнэ.
Үндсэн ордны хүдэр боловсруулах үйлдвэр, Нуруулдан уусгалтын үйлдвэр, нуруулдан уусгалтын бутлуурын тоног төхөөрөмжийн тасралтгүй, найдвартай ажиллагааг хангахын тулд тоног төхөөрөмжид төлөвлөгөөт, урьдчилсан сэргийлэх хуваарьт болон гэнэтийн эвдрэлийн засвар үйлчилгээг үйлдвэрлэгчийн заавар, засварын аюулгүй ажиллагааны горимын хүрээнд ажлын нарядын дагуу болон засварын мастеруудаас авсан зааварчилгааны дагуу аюулгүй, үр дүнтэй хийж гүйцэтгэн техникийн бэлэн байдлыг хангах.