Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Бороогоулд ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
Баяжуулах үйлдвэрийн операторч

Баяжуулах үйлдвэрийн дараах хэсгүүд дээр хувиарлагдан ажиллана.  - Хүдэр бутлах хэсгийг ажиллуулах - Хүдэр дамжуулах нөөцлөх хэсгийг ажиллуулах - Тээрмийн хэсгийг ажиллуулах - Өтгөрүүлэгч-уусгалт шингээлт ба хүчилтөрөгчийн хэсгийг ажиллуулах - Хоргүйжүүлэх хэсгийг ажиллуулах - Десорбцийн хэсгийг ажиллуулах - Алт хайлуулах хэсэгт ажиллах - Гравитацийн хэсгийг ажиллуулах - Урвалж найруулах - Химийн бодисын талаарх сургалтанд хамрагдснаар баяжуулах үйлдвэрт ашиглагдаж буй бүх төрлийн химийн бодистой харьцаж ашиглах ба найруулна. - Жолооны М ангилалтай бол уурхайн сургалтанд хамрагдснаар хөдөлгөөнт тоног төхөөрөмжийг ажиллуулна. - Краны операторын болон оосорлогч дохиочны сургалтанд хамрагдснаар үйлдвэрийн гүүрэн болон бусад суурин крануудыг ажиллуулана.

Түлш түгээгч

ГТБАгуулахтай холбоотой ажлуудыг хийж гүйцэтгэх: Түлш захиалах, хүлээн авах, түгээх, системд түлш оруулах, өдөр тутам болон сарын тооцоо гаргах, хэрэглээнд хяналт тавих, түлшний танкнууд болон түгээгүүр, тоолуур, насос, шугам хоолой болон бусад тоног төхөөрөмжийн хэвийн үйл ажиллагааг хянах, мэдээлэх, засварлах, хэмжих хэрэгслүүдийн бүрэн бүтэн байдлыг хангах, хэмжих хэрэгслүүдийг зохих стандартын дагуу баталгаажилтад хамруулах, мэргэжлийн байгууллагуудын гаргасан заавар зөвлөмж, стандартуудыг дагаж мөрдөх; ГТБАгуулах, ШТС-ын орлого, зарлагын тооцоо хийх, түлш хүлээн авах, хэвийн хорогдлын тооцоо хийх анхан шатны бүртгэл маягтыг хөтлөх; ГТБАгуулах, ШТС-ын галын аюулгүй байдлыг хангаж норм дүрэм стандартыг хэрэгжүүлэх; Агуулахын өдөр тутмын үйл ажиллагаанд оролцох; Химийн бодисын зохих сургалтуудад хамрагдсанаар химийн бодис хүлээн авах, олгох, тооллого хийн ажиллах; Сэрээт ачигчаар бараа буулгах; Зохих сургалтад хамрагдсанаар даралтат хийн баллонтой харьцах, ачих, буулгах; Даралтат хийтэй ажиллах;

Уулын засварын Ахлах мастер

Уурхайн талбайд ашиглагдаж бүх төрлийн хөдөлгөөнт тоног төхөөрөмж, дизель генераторуудын тасралтгүй найдвартай ажиллагааг хангахын тулд тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг үйлдвэрлэгчийн заавар, засварын аюулгүй ажиллагааны горим, хэлтсийн бодлого журмын хүрээнд Аюулгүй ажиллагаа, Байгаль орчин, Эрчим хүчний ISO стандартын шаардлагыг хангаж ажиллах, шаардлагуудыг хангаж ажиллаж байгаа эсэхэд хяналт тавьж, удирдан зохион байгуулж тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг дээд түвшинд байлгах тал дээр анхаарч ажиллах; Ажилтнуудын бүтээмжийг нэмэгдүүлэх, мэргэшүүлэх, мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, сургаж хөгжүүлэх;  Байгууллагын дүрэм журмыг ажилтнуудад мөрдүүлэх, мөрдөж байгаа эсэхэд хяналт тавих;  Аюулгүй ажиллагааг хангах, аюулгүй ажиллагааны дүрмийг чанд мөрдүүлэх, аюул осол гаргах эрсдэлээс урьдчилан сэргийлэх;  Эрхэлсэн ажлын чиглэлээр мөрдөгдөж байгаа эрх зүйн зохицуулалтын баримт бичгийг боловсронгуй болгох, шинэчлэгдсэн нөхцөлд тохируулан өөрчлөлт хийх арга хэмжээ авах;  Багаар ажиллах болон удирдах ажилтны зөвшөөрлөөр нэгжийн аль нэг ажилтны ажил үүргийг орлон, хавсран ажиллахдаа хүлээж авсан ажил үүрэгтээ хариуцлагатай хандах, бусад ажилтнууддаа зөвлөгөө өгөх, ажил үүрэгт нь дэмжлэг, туслалцаа үзүүлэх, хамт олноо чадваржуулахад сэтгэл гарган ажиллах; Өөрийн болон бусдын дутагдлыг засах, шүүмжлэлийг хүлээн авах чадвартай байж, хамт олондоо зарчимч, ажил хэрэгч шаардлагыг тухай бүр тавих;  

Уулын засварын хэсэгт Засварчин

Хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангах зорилгоор төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус засвар үйлчилгээг цаг хугацаанд нь аюулгүй чанартай хийж гүйцэтгэх; Уурхайд мөрдөж байгаа горим, аюулгүй ажилагааны шаардлага хангаж хөдөлгөөнт тоног төхөөрөмжүүдэд урьдчилсан үзлэг үйлчилгээг техникийн шаардлагын дагуу хийх;

Хамгаалалтын ажилтан

Шалган нэвтрүүлэх, хяналт шалгалт хийх; Компанийн эд хөрөнгийг хадгалах хамгаалах; Ажилтнуудын аюулгүй тайван ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлэх; Компанийн дотоод бодлого журмын биелэлтэд хяналт тавих, үзлэг шалгалт, бүсийн эргүүл хийх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох.

Нуруулдан уусгалтын хөлсөөр ажиллагч

Гүйцэтгэх үүрэг: Нуруулдан уусгалтын бутлуурын үйл ажиллагааны тогтоосон журам стандарт болон үйлдвэрлэлийн зорилтот үзүүлэлтийн дагуу аюулгүй байдлыг хангаж үр бүтээлтэй ажиллуулах; Нуруулдан уусгах хэсгийн талбайн операторт туслан ажиллах; Нуруулдан уусгах хэсгийн овоолго дээр уусгалтын шугам, хоолой шинээр татах ажилд туслах; Тавигдах шаардлага: Биеийн хүчний ажил гүйцэтгэх чадвартай байх; Ажлыг заасан арга аргачлалаар гүйцэтгэдэг, ажилд хариуцлагатай, шударга байх; Хөдөлмөр хамгааллын дүрэм журмыг баримтлан ажиллах; Уул уурхайн боловсруулах үйлдвэрт, тэр дотроо нуруулдан уусгах үйлдвэрт ажиллаж байсан ажлын туршлагатай байвал давуу тал болно.

Уулын засварын сургагч

MS office-н хэрэглээний программууд дээр ажиллах; Засварчдад бүх төрлийн сургагч зохион байгуулж орох; 7 хоног бүрийн аюулгүй ажиллагааны сургалтын төлөвлөгөө гарган түүний дагуу сургалт орох; Жил болон улирлын сургалтын хөтөлбөрийн төлөвлөгөө гаргах сургалт орох; Засварын аюулгүй ажиллагааны горим журмын гарын авлагыг хянан шинэчилж авах.

Байгаль орчны хэлтэст Туслах ажилтан

Аюулгүй ажиллагааны болон холбогдох ажлын зааварчилгааны дагуу дараах ажлуудыг гүйцэтгэх; Төлөвлөгөөт мод тарилт, шилжүүлэлтийн ажилд оролцох; Модны нүх ухах, чиг тавих, талбай цэвэрлэх, хөрс боловсруулах ажил хийх; Модны үр түүж бэлтгэх; Бэлтгэсэн модны тарьц, суулгацыг холбогдох технологи, зааварчилгааны дагуу тарих; Өмнөх онуудад ойжуулалт хийсэн талбай, мод үржүүлэг, жимсний модны плантанцийн арчилгаа, усалгаа, зэрлэг зулгаах ажлууд гүйцэтгэх; Жимсний модны плантацийг өвөлжилтөнд бэлтгэн хучих, дулаалах, усалгааны системийн арчилгаа, засвар, өвөлжилтөд бэлтгэн салгах, хураах; Шаардлагатай бол мод усалгааны системийн засвар, сайжруулалтын ажилд оролцох; Шаардлагатай үед Улаанбулагийн мод үржүүлгийн талбайн ажилд оролцох; ХАА-н трактор, агрегат, техникээр модны нүх ухах ажилд туслалцах, газар шорооны ажил гүйцэтгэх, өвс хадах, зөөх гэх мэт; Бордоо төслийн ажилд оролцох; Олон наст ургамлын үр түүж бэлтгэх; Нөхөн сэргээсэн талбайд хөрсний угаагдал, эвдрэлийг засах зорилгоор боодлын өвс байрлуулах; Гар багаж ашиглах, (дрил, тасдагч багаж )-аар ажиллах; Хог ургамалтай энгийн болон гербицидийн аргаар тэмцэх ажилд оролцох; Xог хаягдал цэвэрлэх, ангилах, ялгах, цэгцлэх ажилд ажиллах; (Хаягдал дугуй дахин ашиглаж тохижилт хийх ажилд оролцох)

Нарийн бичгийн дарга

Гүйцэтгэх удирдлагын өдөр тутмын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх болон удирдлагаас өгөгдсөн үүрэг, чиглэлийг холбогдох ажилтанд мэдээлэх, тэдгээрийн гүйцэтгэлийг хангах; Гүйцэтгэх удирдлагын уулзалт болон хурал зөвлөгөөний цаг хуваарийг зохицуулах, шуурхай мэдээллээр хангах; Компанийн бичиг хэргийн үйл ажиллагааг зохион байгуулах;

Цахилгааны сургагч

Цахилгааны бүх ажилд сургалт, зааварчилгаа, зөвлөмж өгч ажиллана; Цахилгаанчдын ажлын байранд шаардлагатай сургалтын хэрэгцээг тодорхойлж, ажлын байрны чадавхижуулах сургалт болон цахилгаан техникийн онолын сургалт зохион байгуулж үнэлгээ хийх, сургалтын матриц хөтлөх ажлыг цахилгааны ахлах инженерийн удирдлага дор хийж гүйцэтгэх; Цахилгааны ажлын стандарт журам, ажлын аюулын дүн шинжилгээ боловсруулах, хянан сайжруулах, сургалтаар дамжуулан ажилтнуудад танилцуулах; Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрмийн сургалт зохион байгуулж, шалгалт авч группын үнэмлэх олгох, ерөнхий аюулгүй ажиллагааны сургалтууд зохион байгуулах; Ажлын байранд ажил гүйцэтгэх үедээ цахилгаан байгууламжийн аюулгүй ажиллагааны дүрэм, техник ашиглалтын дүрэм, компани дотоод журмуудыг чанд сахин баримтлах.

Уурхайн геологичийн туслах ажилтан

Уурхайн хэмжээнд геологийн ажилтай холбоотой дээжлэлтийг гардан гүйцэтгэх, хайгуул болон хүдэр хяналтын дээжийг бүртгэх, цэглэх, хураах ажил, хайгуулын ажлын дээжлэлт болон өрмийн чөмгөн дээжийг хөрөөдөх ажлыг хийж гүйцэтгэх. Мөн хүдэр хяналтын туслах ажилтан байхгүй үед орлон ажиллана.  

Аюулгүй ажиллагааны Орлогч менежер

Бороогоулд компанийн хэмжээнд мөрдөгдөж буй аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, байгаль орчин болон бусад бүхий л дүрэм, журам, заавар, зааварчилгааг дагаж мөрдөх, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангах, байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулах, компанийг аюулгүй ажиллагаанаас шалтгаалах аливаа эрсдэл, хохирлоос сэргийлэх буюу хамгаалах талаар идэвхи санаачилгатай ажиллах. Компанийн бүх ажлын байрны аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн талаар хэрэгжүүлж буй бодлого, төлөвлөгөө, дүрэм журмын биелэлтэд хяналт тавих, шаардлагатай бол шинэчилж өөрчлөх, ХАБЭА-н тухай хуулийн хэрэгжилтийг хангах хийгээд ISO45001 стандартыг  хэрэгжүүлэх болон дүгнэх үйл ажиллагааны хүрээнд аюулгүй ажиллагааны хэлтсийг дэмжин удирдлагаар хангаж ажиллах. Компанийн ажиллагсадын эрүүл мэнд болон эрүүл ахуйн шаардлагуудыг хангах тал дээр уурхайн анхны тусламжийн нэгжтэй хамтран ажиллах. Шаардлагатай арга хэмжээнүүдийг авах, багийг дэмжин удирдлагаар хангаж ажиллах. Болзошгүй аюулыг таних, осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх, эрсдэлийн үнэлгээ, хяналтын арга хэмжээ авах (авхуулах) ба үр дүнг менежерт тайлагнаж байх. Уурхайн аврах багийн бэлэн байдлыг хангахад хяналт тавих, удирдлага болон зохион байгуулалтаар хангаж, ажлын явц болон үр дүнг менежерт тайлагнаж байх. Аюулгүй ажиллагааны хэлтсийн ажилтнуудын өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавих, удирдлагаар хангах, болон хэлтсийн бичиг хэргийг хөтлөлтийг хариуцан ажиллах, менежер болон бусад хэлтэс нэгжийн удирдлагуудыг мэдээллээр хангаж ажиллах.  

Боловсруулах үйлдвэрийн ээлжийн мастер

Үйлдвэрийн үйл ажиллагааг хариуцан аюулгүй ажиллагааны дүрэм журмыг мөрдүүлж ажиллах; Үйлдвэрлэлийн үр ашигтай ажиллагааг хангах; Үйлдвэрлэлийн өдөр тутмийн тайланг гаргаж, агуулахаас хэрэгцээт бараа,  материал болон урвалжийн захиалга хийж авах, мөн шаардлагатай засварын ажлын захиалга үүсгэх; Үйлдвэрийн операторуудыг шууд удирдах; Ил уурхайн хэлтэстэй нягт холбоотой ажиллах; Засвар техникийн хэлтэстэй нягт холбоотой ажиллах; Үйлдвэрлэлийн  аюулгүй ажиллагааны болон үйл ажиллагааны журмуудыг мөрдөж мөн бусад ажиллагсдад мөрдүүлэн ажиллах.

Баяжуулах үйлдвэрийн металлургич

Боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагааны өдөр тутмын технологийн горим, хүдрийн дээж бэлтгэх; Технологийн судалгаа хийх, урвалж болон ган бөмбөлгийн хэрэглээ, дамжлагуудын дээжлэлтүүдэд хяналт тавих; Батлагдсан төсөв тооцооны дагуу зорилтот үзүүлэлтүүдийг ханган үр бүтээлтэй ажиллах;

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Level 7, Blue Sky Office, Sukhbaatar District, 1st Khoroo, Peace Avenue 17, Ulaanbaatar – 14240, Mongolia

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.