Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Болор англи хэлний сургалтын төв

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

“БОЛОР” англи хэлний сургалтын төв

“БОЛОР” гадаад хэлний сургалтын төв нь “Монгол хүүхдийн гадаад хэлний боловсролыг дэмжигч Болор төв ” ТББ-н дэргэд 2012-07-20-оос эхлэн гадаад хэлний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

Бид өөрсдийн ур чадвараа хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэйгээс гадна, бусдыг сургах, сонсох, хөгжүүлэхэд идэвхтэй ажиллахын зэрэгцээ, монгол хүний гадаад хэлний боловсролыг дээшлүүлж, салбартаа өөрийн байр сууриа бэхжүүлэхийн төлөө ажиллаж байна.

Бидний зорилго

Монгол хүний гадаад хэлний боловсролын түвшинд анхаарч тэдний ур чадвар чадавхийг дээшлүүлж, хөгжүүлэх замаар улс орныхоо хөгжил дэвшилд тус дөхөм үзүүлэхэд оршино.

Зорилтууд

  • Хүүхдийн хэлний боловсролыг дэмжихийн тулд төрийн болон төрийн бус байгууллагууд олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх
  • Олон нийт, бүх шатны боловсролын байгууллагууд /ЕБС, Их дээд сургууль, МСҮТ, СӨБ/ төрийн болон төрийн бус байгууллагууд, хувийн хэвшлийн байгууллагууд, ард иргэдийн хэлний боловсролд хувь нэмэр оруулах сарын аяныг тогтмол зохион байгуулах
  • Олон нийтийн идэвх санаачлагыг өрнүүлэх, хөгжүүлэх, төлөвшүүлэх, чөлөөт цаийг зөв боловсон өнгөрүүлэхэд чиглэгдсэн төрөл бүрийн сургалт, семигнар, онол практикийн бага хурал, уулзалт ярилцлага гэх мэт соёл олон нийтийн арга хэмжээнүүдийг зохион байгуулах
  • Нийгмийн хөгжил, олон нийтийг дэмжихийн тулд бүтээлч үйл ажиллагаа өрнүүлэх, иргэд, хувь хүмүүс, хүүхэд залуучуудын санал санаачлагыг дэмжих урамшуулах

Манай уриа

PROMISE A LITTLE, BUT DO MUCH

БАГА АМЛАЖ, ИХИЙГ БҮТЭЭЕ

Манай явуулж буй үйл ажиллагаа

  1. 2012-09-21-ний өдөр ТББ-н дэргэдэх БОЛОР гадаад хэлний сургалтын төвийг байгуулан ажиллаж байна
  2. Англи, Хятад хэлний бүх шатны сургалтыг сар тутамд амжилттай зохион байгуулж байна
  3. Ардчилсан орнуудын сайд нарын 7-р бага хурлыг угтан төрийн ордны үйлчилгээний 30 ажилтанд англи хэлний анхан шатны ярианы сургалтыг 21 хоногийн турш амжилттай зохион байгууллаа
  4. Нийслэлийн Хан уул дүүргийн 75-р сургуулийн Д. Нарантуяа багштай 5б ангийн 10 хүүхдүүдэд эцэг, эхийн хүсэлтээр 40 цагийн сургалт амжилттай зохион байгуулсан.
  5. Хэл сонирхогч нарт цаашид суралцах хүсэл сонирхолд нь тулгуурлан зөвөлгөө өгч байна

Бидний хүсэлт

  • Гадаад дотоодын санхүүжүүлэгч байгууллагуудтай хамтран ажиллах, тэдэнтэй холбоо тогтоох
  • Ижил төрлийн үйл ажиллагаа явуулж буй байгууллагтай холбоо тогтоох

Манай хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 9-р хороо, Хүдэрмөнх оффис” 304 тоот

Утас: 88005787

70005787

Facebook: BOLOR ENGLISH И-мэйл: BOLOR9038@gmail.com,

Манай байгууллага нь хувь хүн болон албан байгууллагын өмнө нээлттэй

  • Уриа

    Promise a little, But do much

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Боловсрол, Шинжлэх ухаан

  • Байгуулагдсан он

    2012

  • Ажилтны тоо

    5

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 9Р ХОРОО ДӨЛГӨӨН НУУР ЗОЧИД БУУДЛЫН ЗҮҮН ТАЛД ХҮДЭРМӨНХ ОФФИС 304 ТООТ

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.