Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Болдтөмөр Ерөө гол

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
Хүн тээврийн жолооч

- Уурхайн талбарт ажилчдыг тээвэрлэх  - Замын хөдөлгөөний дүрэм журам мөрдөж ажиллах  - Урал, Зил-131 зэрэг орос тэрэг барьж байсан бол давуу тал болно.

Тусгай зориулалтын автомашины жолооч /Ус/

Зөвшөөрөгдсөн технологийн зам талбайд усалгаа хийх, тоосжилтыг багасгахдаа зөвшөөрөгдсөн горимын дагуу ажлаа найдвартай хийж гүйцэтгэх Техникт төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус засвар үйлчилгээ хийхэд биечлэн оролцож, засвар хийгдэж буй сэлбэг хэрэгсэл, эд ангиудад цэвэрлэгээ хийж, технологийн горимын дагуу чанартай найдвартай хийж гүйцэтгэх Өглөө оройн ээлжинд Хүн тээв 1.5км газар тээвэрлэх

Геотехникийн инженер

Уурхайн хажуугийн параметр болон хөрсний овоолгын  зураг төслийн хэрэгжилтэд хяналт тавих, үл тохирлыг тайлагнах Мэдээллийн баазад өгөгдөл оруулах, өгөгдөлд тулгуурласан дүн шинжилгээ хийх Олборлолтын идэвхтэй бүсэд ажиллагсдыг геотехникийн мэдээллээр тогтмол хангаж ажиллах. Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад ажил үүргийг хийж гүйцэтгэх Хөдөлмөрийн аюулгүй байдал, ажлын байрны эрүүл ахуйг чанд мөрдөх

Эдийн засагч

- Уурхайн үйл ажиллагааны төлөвлөгөө, төсөл хөтөлбөрүүд дээр холбогдох тооцоонуудыг хийх - Үйл ажиллагааны төлөвлөгөөний үр дүнгийн гүйцэтгэлийг 7 хоног тутамд гаргаж, мэдээнд дүн шинжилгээ хийх - Уурхайн үйлдвэрлэлийн төлөвлөгөөг 14 хоног, сар, улирал, жилээр гаргах

Замын инженер /Уурхайн/

- Зам талбайн аюулгүй байдлыг хангах, стандартын дагуу уурхайн  замын арчлалт, ашиглалт,  засварыг хариуцах,  хяналт тавих - Албан тушаалын тодохойлолтод заагдсан бусад ажлууд   

Уулын сургагч багш /Уурхайд ажиллах/

Уурхайд ашиглагдаж байгаа хүнд даацын машин механизмын онолын болон практик сургалт явуулах, операторчийн ур чадварын үнэлгээ хийх, техник ашиглалтын бүтээмжийг нэмэгдүүлэх Шинээр ажилд орж буй операторыг дадлагажуулах бие даан техник эзэмшиж бүтээл гаргах чадварт сургах Сургалтын төлөвлөгөө, үнэлгээ гаргах, Сургалтын материал боловсруулах Өрмийн техник, технологийн талаар мэдлэгтэй бол давуу тал болно

Автокраны операторч

Техник тоног төхөөрөмж болон бусад шаардлагатай зүйлсийг өргөх, ачих, буулгах, тээврийн хэрэгсэлд аюулгүй ажиллагааны зааврын дагуу ачиж ажиллах; Албан тушаалын тодорхойлолт заагдсан бусад ажил үүргүүд;  

Баяжуулах үйлдвэрийн машинч

Баяжуулах үйлдвэрийн тоног төхөөрөмжинд байнга хяналт тавьж, технологийн шугамын хэвийн ажиллагааг хангаж ажиллах Засвар үйлчилгээнд оролцох, цэвэрлэгээг чанартай хийж гүйцэтгэх

Терексийн оператор

Тогтоосон маршрутын дагуу тээвэр хийж, шатах тослох материал болон техник хэрэгслийг  шалгах, механик инженерын заасан нарядын дагуух ажлыг хийж гүйцэтгэх Тээврийг хийхдээ аюулгүй ажиллагааны дүрмийн дагуу хэвийн үйл ажиллагааг хангаж,      ХАБЭА-н дүрэм, замын хөдөлгөөний дүрмийг чанд баримтлан хүдрийн биетийг тээвэрлэж,    заасан газарт бүрэн бүтэн хүргэх, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж ажиллах Механикийн зааварчилгааны дагуу засварын ажилд гардан оролцож, засвар үйлчилгээг        түргэн шуурхай хийх Нарядын дагуу өгөгдсөн бусад ажил үүргүүд 

Ачигчийн оператор

Үйлдвэрийн төлөвлөгөөт даалгавар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль болон бусад дүрэм, зааварчилгааны дагуу хүдэр, хөрс ачих ажлыг цаг хугацаанд нь чанартай найдвартай гүйцэтгэх; Ачигч машины бүрэн бүтэн байдал, хэвийн жигд ажиллагааг хангаж ажиллах; АТТ-д заасан бусад чиг үүрэг;  

Баяжуулах үйлдвэрийн ээлжийн инженер

Баяжуулах үйлдвэрийг технологийн дагуу явуулах  Үйлдвэрлэлийн тасралтгүй, найдвартай жигд үйл ажиллагааг хангуулж ажиллахад үйлдвэрийн технологи дамжлагын ажилтнуудыг анхан шатны заавар, зөвлөгөөгөөр хангаж ажиллах

Маркшейдер инженер

Орд газрын хайгуул, ашиглалтын үед маркшейдерийн зураглалын сүлжээг баяжуулах чадвартай; Тусгай зөвшөөрлийн талбай, хөрсний овоолгын стандартыг хянаж овоолгыг гулсалтаас хамгаалах ажиглалт хийх; Шимт хөрсний овоолго, хэмжээ,  хаягдлын овоолго зэргийн төлөвлөх, технологийн бусад дамжлага, тээвэрлэлтийн замд өртүүлэхгүй байлгахад хяналт тавих; Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль дүрэм, журам стандартуудыг мөргөж хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг ханган ажиллах; Үйлдвэрлэлийн зардлыг бууруулах, үр ашигтай ажиллахад анхаарч шинэ санаа санаачилга гаргаж, дүгнэлтүүдийг удирдлагад тайлагнах; Албан тушаалын тодорхойлолтод заагдсан бусад чиг үүргүүд;  

Бульдозерийн оператор /Shantui SD32/

Технологийн дагуу хөрсний овоолго бэлтгэх; Овоолгын аюулгүйн хөмсөг тавих; Албан тушаалын тодорхойлолт заагдсан бусад үүргүүд;

Дампын оператор

Тогтоосон маршрутын дагуу тээвэр хийж, шатах тослох материал болон техник хэрэгслийг  шалгах, механик инженерын заасан нарядын дагуух ажлыг хийж гүйцэтгэх Тээврийг хийхдээ аюулгүй ажиллагааны дүрмийн дагуу хэвийн үйл ажиллагааг хангаж,      ХАБЭА-н дүрэм, замын хөдөлгөөний дүрмийг чанд баримтлан хүдрийн баяжмал тээвэрлэж,    заасан газарт бүрэн бүтэн хүргэх, автомашины бүрэн бүтэн байдлыг хангаж ажиллах Механикийн зааварчилгааны дагуу засварын ажилд гардан оролцож, засвар үйлчилгээг        түргэн шуурхай хийх Нарядын дагуу өгөгдсөн бусад ажил үүргүүд 

Бүртгэл хяналтын мэргэжилтэн/эрэгтэй диспетчер/

Албаны өдөр тутмын ажилд хяналт тавих, засварын ажил, уулын ажлын бүтээлийн болон бусад мэдээ, мэдээллийг хүлээн авах, бүртгэх, нэгтгэх, тайлагнах Богино, урт хугацааны тайлан боловсруулах, Холбогдох албан тушаалтныг хэрэгцээт мэдээллээр хангаж ажиллах

ХММ-ын Механик Инженер /Ковш/

Хүнд механизмын засварчин, гагнуурчин, техникийн машинчдын өдөр тутмын  үйл ажиллагаанд хяналт тавьж, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, удирдлагаар хангах Албанд ашиглагдаж буй Ковшийн засвар, үйлчилгээний төлөвлөгөө боловсруулж батлуулах, хэрэгжилтийг хангах Хүнд машин механизмын бүрэн бүтэн найдвартай байдал, техникийн цаг ашиглалтыг уртасгах ажлуудыг зохион байгуулах Хариуцсан ажилтнуудын цаг ашиглалт, сэлбэг, материал, тос маслын зарцуулалтанд хяналт тавих Өөрийн удирдлагад ажиллаж буй ажилтнуудад мэргэжлийн сургалт, зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах, ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор гадны болон дотоодын сургалт, хөтөлбөрийг зохион байгуулах, санал оруулах Техникийн эвдрэл, гэмтлийг оношилж, засварын ажлыг удирдан зохион байгуулах

Ахлах тогооч

- Уурхайн ажилтнуудад батлагдсан хоолны цэс, технологийн картын дагуу хоол үйлдвэрлэл хийж явуулна - Хоол үйлдвэрлэлийн процесст оролцохдоо хоолны газрын дотоод дэг журам, хөдөлмөр хамгаалал, ариун цэвэр, эрүүл ахуйн дүрэм, журмыг баримтлан, хоолны амт, чанар, өнгө үзэмжийг шалган уурхайн ажилтнуудад өдөр, орой, шөнийн хоолыг орц, норм, халууны хэмийг баримтлан хүртээмжтэй олгох - Хариуцсан хоолны газрын тоног төхөөрөмж, эд хөрөнгөд өдөр тутам хяналт тавьж, өмч хөрөнгө эзэнгүйдэх, үрэгдэх, алдагдах нөхцлийг гаргахгүй байх тал дээр анхаарч ажлын байрыг эзэнгүйдүүлэхгүй байх

Холбоо барих

Монгол улс, Сэлэнгэ аймаг, Ерөө сум, 2-р баг, Баянгол уурхай

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.