Цахилгааны угсралтын тоног төхөөрөмж, шугам сүлжээний зураг төслийг төлөвлөх, төлөвлөгөөний дагуу тооцоолол, зураг төслийн ажлыг БНбД-н дагуу гүйцэтгэх, боловсруулах
Цахилгааны тоног төхөөрөмжийн угсралт, шугам сүлжээний угсралтын ажилд зураг төслийн зохиогчийн хяналт хийх, зохиогчийн тайлан бэлдэх
Барилга байгууламжийн ажилд ашиглагдах бүх төрлийн барилгын материалийг зураг төсөл норм, дүрэм, стандарт, техникийн шаардлагын дагуу материал баталгаажуулалт хийх
Барилгын материалын татан авалтыг төлөвлөгөөт хугацаанд хэрэгжүүлэхийн тулд материал баталгаажуулалт дээр нөөц хугацаатай төлөвлөгөө гарган хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах
Хэрэглэгдэх бараа материалын хүрэлцээг харах, давагдашгүй эрсдлийг тооцож нөөц бүрдүүлэх
БУА-н төлөвлөгөөт хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын материал, чанар, төлөвлөгөөг нэгтгэн хянаж, захиалагчийн хяналтын ажлын тайлан бэлдэх, тайлагнах.
Төслийн баримт бичгийг боловсруулах, хадгалах, архивлах
Төслийн баримт бичгийн хяналтын журам боловсруулах, батлуулах, мөрдлөг болгон ажиллах, хэрэгжилтэнд хяналт тавих
Баримт бичгийн бүрдлийг хангах, хүргүүлж буй баримт бичгийг хянаж эмх цэгцтэй ажиллах
Байгууллагын албан хэрэг хөтлөлтийг МУ-ын стандартын дагуу зохион байгуулах
Гүйцэтгэх захирлын хурлын зохион байгуулалтыг хариуцах, тэмдэглэл хөтлөх гарсан шийдвэрийн биелэлтэнд хяналт тавих. Гүйцэтгэх захирлын өдөр тутмын ажилд туслалцаа үзүүлэх
Байгууллагын хэмжээнд зохион байгуулагдах хурал семинар, баяр ёслол, спорт, идэвхжүүлэлтийн арга хэмжээг зохион байгуулах
Үйл ажиллагаатай холбоотой гэрчилгээ, зөвшөөрөл лиценз авах, өөрчлөлтийг бүртгүүлэх, зөвшөөрлийг сунгуулах
Байгууллагын мэдээллийн сувгууд болох вэб сайт болон FB Page хуудсыг хөгжүүлэх, мэдээллээр баяжуулах, шинэ эх үүсвэр санаачлах
Автомашин, тээврийн хэрэгслийн даатгал, үзлэгийг Механиктай хамтран зохион байгуулах, гарааштай холбогдох асуудлыг шийдвэрлэх, жолооч нарыг удирдлагаар хангах
Компанийн үндсэн хөрөнгө , бараа материал, хангамжийн материал, бэлэн мөнгөний үйл ажиллагааг удирдлагаас өгсөн чиглэлийн дагуу хууль, дүрэм журам, батлагдсан тушаал шийдвэрийн дагуу хийж гүйцэтгэх
Компанийн бүх төрлийн хөрөнгө бэлэн мөнгөний бүртгэл хөтлөлт, ашиглалт, эзэмшил, зарцуулалтын бүртгэл хөтлөлт тайлагнах үйл ажиллагаанд Санхүүгийн Тайлагналын Олон Улсын Стандарт /СТОУС /, Нягтлан бодох бүртгэлийн Олон Улсын Стандарт /НББОУС/ болон холбогдох хууль тогтоомж, журам, тушаал шийдвэрийг баримтлан ажиллах
Гүйцэтгэгч компанийн өдөр тутмын төлөвлөгөөт ажлын биелэлтийг хангуулах
Ажлын зураг болон техникийн шаардлага, холбогдох стандарт, норм дүрмийн дагуу ажлыг чанартай гүйцэтгүүлэх
Материалын тоо хэмжээ, зарцуулалтыг төлөвлөгдсөн зургийн дагуу хийж гүйцэтгэх
Хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдлыг ханган ажиллах
Барилга бүтээцийн шийдэл гаргах, норм дүрэм стандартын дагуу тооцоолол хийх
Барилга бүтээцийн ажлын зураг гүйцэтгэх
Барилга, байгууламжийг барих явцад зохиогчийн хяналт тавих
Барилга байгууламжид ашиглагдах халаалт агаар сэлгэлт, цэвэр бохир усны системд хэрэглэгдэх материалын стандарт техникийн шаардлагад судалгаа хийх
Ажлын зураг төслийн дагуу ажлын даалгавар боловсруулах, ажлын болон материалын тоо хэмжээг үнэ бодит гаргах
Ажил гүйцэтгэх төлөвлөгөө график боловсруулах батлуулах, түүний хэрэгжилтэнд хяналт тавих
Хуваарийн дагуу гүйцэтгэсэн ажлын тайлан мэдээ боловсруулах, тайлагнах – талбайн журнал, ил болон далд ажлын акт боловсруулах
Дараачийн үе шатны ажилд шаардагдах материалын нөөцийг холбогдох мэргэжилтэнд сануулан захиалах, шалгах, хяналт тавих
ЭМААБО-ны талаарх бодлого төлөвлөлт, үндсэн зарчим, дүрэм журмыг хэрэгжүүлэх, ажлын байранд тавигдах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандартыг хангуулах, хяналт тавьж хэрэгжүүлэх, эрүүл аюулгүй орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, учирч болзошгүй аюул эрсдэл, аливаа хохирлоос урьдчилан сэргийлэх, ХАБЭА-н менежментийн тогтолцоог бий болгон хөгжүүлэх, үйл ажиллагааны биелэлтийг хангаж, удирдлагад тайлагнах, ажилтны аюулгүй байдал, эрүүл ахуйг хангах
Нийт ажилтныг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжлийн зохицуулалт, арга зүйгээр хангах, аюулгүй, эрүүл орчинд ажиллах соёл, зан үйлийг төлөвшүүлэх
Барилгын суурь, материал, барилга барих процесс ба ажлын технологи, зохион байгуулалт, бүтээцийн тооцоо, төлөвлөлтийг хийх, барилгын үйлдвэрлэлийг төлөвлөх, хяналт шинжилгээ хийх ажил үүрэг гүйцэтгэнэ
Барилга байгууламжийн урт богино хугацааны төлөвлөлтийн баримт бичгүүд, төлөвлөгөөг нэгтгэн боловсруулах, тэдгээрийн хэрэгжилтийг хангуулах, хянах
Дүн шинжилгээ хийн дүгнэлт гаргах, үйл ажиллагааны төлөвлөлт, тайланг гаргах, үр дүнг тайлагнах
Төлөвлөлтийн Ахлах инженерийн удирдлаганд Ажлын байрны тодорхойлолтын дагуу ажиллана
Барилга угсралтын зураг төсөл боловсруулах үйл явцад гүйцэтгэгчтэй өдөр тутам хамтран ажиллах.
Барилга угсралтын ажлын туслан гүйцэтгэгч шалгаруулах үеийн тендерийн материал бэлдэх, угсралтын ажлын төлөвлөгөө гаргах
Материалын тоо хэмжээ, зарцуулалтад хяналт тавих
Угсралтын үйл ажиллагаанд өдөр тумын хяналт тавих
Ажлын тайлан мэдээ гаргах
Барилга угсралтын үеийн аюулгүй ажиллагааны дүрэм журмыг мөрдүүлэн ажиллах, шаардлага тавих.
Барилгын угсралтын ажлыг батлагдсан зургийн дагуу барилгын стандарт норм дүрмийн дагуух геодезийн хэмжилт хийх
Хэмжилтийн ажлын шаардлага, нарийвчлал дагуу ажлыг зөв зохистой арга аргачлалаар үнэн зөв гүйцэтгэх
Өдөр тутмын хэмжилтийн ажлын тайлан акт бэлтгэх, тайланд шаардлагатай мэдээллүүдийг тухай бүрт цуглуулах
Компанийн хэрэгжүүлж байгаа барилгын төслүүдийн төсвийн тооцоог үнэн зөв гаргах, үйл ажиллагааг хэвийн явуулахад санхүүгийн тооцооллыг бодитой гаргах
Барилга, байгууламжийн угсралт, засварын ажлын төсөв хийх
Материалын үнийн судалгаа хийх
Төсөвтэй холбогдох бусад үүрэгт ажлууд
Байгууллагын Хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлэх, удирдлагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх
Ажилтнуудын хөдөлмөрийн харилцааг хууль тогтоомжийн дагуу гүйцэтгэх
Компанийн хэмжээнд Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмын хэрэгжилтийг хангуулах, хяналт тавих
Хүний нөөцийн бүх функцуудыг бие даан, баг удирдан хэрэгжүүлэх, зохион байгуулах