Блүфин Катеринг ХХК нь нийтийн хоол үйлдвэрлэлийн салбарт тэргүүлэгч катеринг үйлчилгээ үзүүлэгч компани юм.
Оюу Толгой төслийн талбайд үйл ажиллагаа явуулдаг ба 500 гаруй чадварлаг хамт олноор багаа бүрдүүлэн өдөр бүр ойролцоогоор 15,000 орчим уурхайчдад эрүүл, амт чанартай, халуун хоолоор ханган ажилладаг. Бид хоолны цэсийг олон төрлийн эрүүл зохистой, шим тэжээлийн хэрэгцээнд нийцүүлэн боловсруулсан ба өдөр бүр 4000 орчим уурхайчдад зориулан монгол савласан хоол, гадаад савласан хоол, хүйтэн савласан хоол, эко веган хоол, фитнесс савласан хоол зэрэг олон төрлийн савласан хоолны сонголтуудаар үйлчилгээ үзүүлдэг. Бид нийт 15 гаруй улсын 250 гаруй нэр төрлийн үндсэн хоол, 90-н нэр төрлийн салад,120 нэр төрлийн нарийн боов,амттанаар үйлчилгээ үзүүлдэг. Мөн уурхайчдадаа зориулан бусад үйлчилгээний салбаруудад 2-3 төрлийн сэндвич, бургер, самса, шорлог гэх мэт бүтээгдэхүүнийг улирлын чанартайгаар үйлдвэрлэн ажилладаг. Оюу Толгой төслийн талбайд зохион байгуулагддаг дээд зэрэглэлийг хүлээн авалтууд, арга хэмжээнүүдийг мэргэжлийн өндөр түвшинд авч ажиллаж байна.
• Монголын нийтийн хоолны салбарын соёлыг дэмжих, чанаржуулан хөгжүүлэх • Хэрэглэгчдэд дэлхийн алдарт шинэ, шинэлэг бүтээгдэхүүний амтыг мэдрэх, олон орны хоолны соёлыг амтлах боломжийг олгох • Рестораны бизнесийн хөгжилд хувь нэмэр оруулна • Тогоочийн мэргэжлийг дэлгэрүүлэх, хоолны урлагийг түгээх, сурталчлах
Ширээ бүрт амт чанартай, эрүүл аюулгүй бүтээгдэхүүнийг түгээнэ
Хамтдаа хөгжин дэвшиж, үнэ цэнэ түүх дурсамжийг бүтээцгээе.
1. Хүнсний үйлдвэрлэл
2.
3.
• Чанарыг эрхэмлэн хэрэглэгчээ дээдлэн • Мэргэшсэн бүтээлч ажиллагсад • Зөв менежмент, хөгжил дэвшил • Эерэг хандлага, сахилга бат
2021
500