Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

“Рэд Рок Холдинг” ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Рэд Рок Холдинг нь зочлох үйлчилгээ болон аялал жуулчлалын салбар дахь зочид буудал, ресторан, кафе (Хо.Ре.Ка бизнес сегмент) зэрэг үйлчилгээний байгууллагуудад төрөл бүрийн шинэ үйлчилгээг нэвтрүүлэх, менежментийн үйлчилгээ, бараа бүтээгдэхүүн нийлүүлэх зэрэг үйлчилгээг үзүүлж харилцагч байгууллагынхаа зах зээл дэх өрсөлдөх чадвар, борлуулалт, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг өсгөх гол зорилготой.

Түүнчлэн Рэд Рок Холдинг нь аялал жуулчлал, хүлэмжийн аж ахуй, зочлох үйлчилгээний салбаруудад Рэд Рок Ресорт, Рэд Рок Кастл, Санзай Хаус, Рэд Рок Катеринг, Грийнсити Гарден зэрэг охин компаниа үүсгэн байгуулж, нийт 350 гаруй ажилтантайгаар Монголын бизнесийн салбарт хэдийн Ready to Rock брэндийг бий болгон, нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулж байна.

“Өндөр-Улаан трэвел” ХХК нь 2015 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд аялал жуулчлал, зочид буудал, хоол үйлдвэрлэл үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. Горхи тэрэлж байгалийн цогцолбор газарт байрлах Рэд рок ресорт нь дөрвөн улирал ажилладаг иж бүрэн инженерийн шийдэл бүхий хурал уулзалтын төв, амралтын цогцолбор газар юм. Үндэсний соёл амралтын хүрээлэнд байрлах Рэд рок кастл ресторан, өвлийн хүлэмжийн аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна.

“Рэд рок катеринг” ХХК нь 2019 оноос эхлэн төв суурин газраас алслагдмал бүсүүдэд үйл ажиллагаа явуулж буй эрчим хүч, зам тээвэр, барилга, уул уурхайн компаниудад тохилог орчин бүрдүүлсэн хээрийн болон суурин кемпүүдийг байгуулах, нийтийн хоол, угаалга цэвэрлэгээ, кэмп менежмент, катерингийн үйлчилгээг цогцоор нь үзүүлсээр ирсэн үндэсний компани юм.

“Рэд рок инженеринг” ХХК нь 2021 оноос Барилгын зураг төсөл, угсралт, архитектур, интерьер дизайн, ландшафт дизайн, консалтинг, зөвлөгөө, төслийн менежмент чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд бид байгуулагдсан цагаасаа хойш Өмнөговь аймагт 3100м2 кемпийн барилгын угсралт, дотор засал, тохижилтын ажил, Рэд рок ресорт хурал, амралтын цогцолборын иж бүрэн засвар, үндэсний соёл амралтын хүрээлэнд байрлах Рэд рок кастл барилгын дотор засал, гадна засвар, санзай клаб хаусын засал, оффисын барилгын шинэчилсэн төлөвлөлт, засал зэрэг ажлуудыг 100% гүйцэтгэж ашиглалтад хүлээлгэн өгсөн. Одоогоор шинэ төслийн ажлууд эхлүүлэн үйл ажиллагаагаа явуулж байна.

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Аялал жуулчлал, зочид буудал, нийтийн хоолны үйлчилгээ

  • Байгуулагдсан он

    2015

  • Ажилтны тоо

    329

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн, П.Гэндэнгийн гудамж-16, Цэнтрал оффис 4 давхарт

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.