Тухайн жилийн борлуулалтын төлөвлөгөөний биелэлтийг хангахад чиглэж ажиллана Харилцагчийн тоог нэмэгдүүлэх, тэдгээрийг харилцагчаа болгон хадгалж үлдэнэ . Борлуулалтын орлогыг нэмэгдүүлэх үр ашигтай бодит ажлыг санаачлан хувь нэмэр оруулах, байгууллага хувь хүмүүстэй хамтын ажиллагааг өргөжүүлэн тэлнэ. Харилцагчдад захиалгын дагуу шаардлагатай бүтээгдэхүүний үнийн саналыг бэлтгэн хүргэхээс гадна бүтээгдэхүүн захиалагчийн гарт очих хүртэлх процессыг хянана. Байгууллагын элч төлөөлөгч болж, харилцагч байгууллага хувь хүмүүсд бүтээгдэхүүн үйлчилгээг зөвөөр таниулан сурталчилна.