Компанийн борлуулалтын төлөвлөгөөг биелүүлж, байгууллагыг төлөөлөн харилцагч байгууллагуудад борлуулалт хийх, захиалга авах, шинэ харилцагч нээх, харилцагчийн үйлчилгээ үзүүлж, хэрэгцээг хангаж, сэтгэл ханамжийг дээшлүүлж ажиллах
Харилцагчдад бараа бүтээгдэхүүнийг танилцуулан нийлүүлэх, захиалга авах; Одоогийн болон боломжит борлуулалтын суваг, худалдааны цэгүүдийг судалж, төлөвлөж, шинэ харилцагчийг нэмэгдүүлэх; Асуудлыг төлөвлөж, харилцагч, хэрэглэгчийн санал, гомдлыг шийдвэрлэх, тайлан бэлтгэх, удирдлагад санал дэвшүүлэх; Хариуцсан бүс, харилцагчийн борлуулалтын хэмжээнд дүн шинжилгээ хийж, тэднийг тогтмол мэдээллээр хангах; Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг түргэн шуурхай гүйцэтгэж, санаачилгатай ажиллах; Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад ажил үүргүүд