Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Барловорлд Монголиа ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

"Барловорлд Монголия" ХХК нь Катерпиллар корпорацийн Монгол дахь албан ёсны дилер юм.1996 онд байгуулагдсанаасаа хойш "Барловорлд Монголия" ХХК нь Монголын уул уурхай, эрчим хүч, барилга, зам барилга, дэд бүтэц болон хөдөө аж ахуйн салбарт дэвшилтэт технологи, шинэ техник тоног төхөөрөмжүүдийг нэвтрүүлсээр ирлээ.Нэмж хэлэхэд бид уул уурхай, байгалийн хий, газрын тос, дэд бүтэц, хөдөө аж ахуй болон бусад салбарт өргөн хэрэглэгддэг хийн компрессорын үйлдвэрлэгч Sullair, барилгын тоног төхөөрөмж ба цахилгаан үүсгүүрийн Multiquip, Miller брендын гагнуурын аппарат, Godwin Pump усны насос, Genie өргөгч төхөөрөмж, Allmаnd brothers-ын шөнийн зөөврийн гэрэл ба өрмийн машин, SEM брендийн дугуйт ачигч, Thawzall хөрс халаагч болон бусад олон тоног төхөөрөмжүүдийг Монголд нийлүүлж, эдгээр компаниудын албан ёсны төлөөлөгчөөр ажилладаг. Мөн бид хүнд даацын дугуйн дэлхийд алдартай Michellin компанийн Монгол дахь албан ёсны дилер юм."Барловорлд Монголия" ХХК нь олон улсын хүрээнд Катерпилларын Шилдэг Дилер болж чадсанаар “Тусгаар Улсуудын Хамтын Нөхөрлөл болон Монгол” дахь Катерпилларын бүс нутгийн хэмжээнд Тэргүүний дилерийн үзүүлэлтээрээ 6 дахь жилдээ манлайлж байна. Түүнчлэн Монгол Улсын засгийн газар, Монголын худалдаа аж үйлдвэрийн тэнхимээс хамтран улс орны эдийн засаг, бизнесийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж буй аж ахуйн нэгжүүдийн шалгаруулалтад 16рт шалгарсан. "Барловорлд Монголия" ХХК нь шинэ технологи, шинэ бүтээгдэхүүн болон үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэгч бизнесийн туршлагатай тэргүүлэгч компани юм.Харилцагчдаа дээдлэн хэрэгцээт үйлчилгээг цаг тухайд хүргэдэг нь Барловорлдын амжилтын гол түлхүүр юм. Бид байгуулагдсан цагаасаа хойш Монголын эдийн засгийн өсөлттэй хамт өргөжин хөгжсөөр ирсэн билээ. Бид өндөр чанар технологи бүхий өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээгээ таньд тусгай бэлтгэгдсэн Худалдааны, Түрээсийн болон Бүтээгдэхүүн дэмжих гэх зэрэг салбар хэлтсүүдээр дамжуулан хүргэдэг. Манай компаний худалдааны төлөөлөгчид тоног төхөөрөмжтэй холбоотой таны хэрэгцээ болон бүтээгдэхүүний талаар заавар зөвөлгөө өгч, хэрэгцээндээ тохирох тоног төхөөрөмжийг зөв олж сонгоход тань туслах болно. Түүнчлэн нүсэр том, олон төрлийн, хэцүү, ярвигтай түгээлтийн ба тээвэрлэлтийн системийг хариуцан ажилладаг Тээвэрлэлт ба гаалийн албатай. Өнөөдрийг хүртэл уул уурхай, газар шороо, барилга, эрчим хүч, зам засварт ашиглагдах экскаватор, хүнд даацын ачааны авто машин, дугуйт ачигч, дугуйт болон гинжит бульдозер, хөрс дагтаршуулагч, авто грейдер, замын индүү, сэрээт ачигч, хөдөлгүүр болон цахилгаан үүсгүүр, универсал ачигч зэрэг 1200 гаруй САТ-ын тоног төхөөрөмжүүдийг монголын 500 орчим аж ахуйн нэгж байгууллагуудад хүргээд байна. Бид уул уурхай, хөдөө аж ахуй, эрчим хүч, аж үйлдвэрийн салбаруудын харилцагчиддаа дараах олон төрлийн тоног төхөөрөмжүүдийг санал болгодог. Caterpillar- Уул уурхай, газар шорооны ажил, эрчим хүч, төмөр зам, барилга ба зам байгуулалтын тоног төхөөрөмжүүд NC2]- A Navistar - Катерпилларын хүнд даацын ачааны машинууд SEM- Катерпилларын 100%–ийн хөрөнгө оруулалттай Хятадын SEM брэндийн дугуйт ачигч болох хөрс дагтаршуулагч тоног төхөөрөмжүүд гэх мэт. Бидний зорилго бол таны тоног төхөөрөмжинд оруулсан хөрөнгө оруулалтанд хамгийн боломжит өртөгийг шингээсэн бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэх явдал юм. Манай компанийн мэргэшиж дадлагажсан Худалдааны төлөөлөгчдийн баг таны бизнест амжилт авчрахад юу хэрэгтэйг үзүүлэн таниулж, зөвлөжхамгийн оновчтой шийдэлийг санал болгох болно.

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Уул уурхай

  • Байгуулагдсан он

    1996

  • Ажилтны тоо

    800

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, БГД, Баруун Үйлдвэр-133

Фэйсбүүк хуудас

Жиргээ

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.