Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Багшийн Туслах ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Өрхийн орлого, нийгмийн харьяаллаасаа хамаарч хүүхдүүд ялгаатай нөхцөлд ялгаатай боловсрол эзэмшиж байна. Бидний хүсэл зорилго бол ирээдүйн сэхээтэн, хөгжлийн түүчээ болсон хүмүүжлийн болон мэдлэгийн өндөр боловсролтой иргэдийг бий болгох, тэднийг амьдралын их далайд амжилттай явах гарааны тэгш нөхцөлөөр хангах юм.

Заах арга барилаар шалгарсан шилдэг багш нарт цаг хугацаа, орон зайнаас үл хамааран шавь орох боломжийг БАГШИЙН ТУСЛАХ олгодог. Сурагч дурын ухаалаг цахим хэрэгсэл буюу гар утас, таблет, комьютерээрээ дэлхийн хаана ч байсан цаг хугацаа орон зайнаас үл хамааран манай сургалтын системд холбогдон хичээл номоо үргэлжлүүлэн үзэх боломжтой. Таны хүүхэд хичээлээсээ хоцрохгүй, магадгүй өмнө нь ойлгоогүй хичээлээ дахин дахин үзэж ойлгох, бүр анги дэвших хичээлүүд үзээд бусдаасаа түрүүлж ч болох юм. Энэ боломжийг бид санаанд багтамгүй хямд үнэ төлбөртэйгээр олгож байгаа.

Манай систем дэх хичээл нь БШУЯ-с баталсан үндсэн ахлах, дунд ангийн хөтөлбөрийн хичээлээс гадна гүнзгийрүүлсэн, олимпиадад зориулсан хичээл, хувийн болон лаборатори дунд сургуульд элсэн суралцах шалгатын бэлтгэл хичээл, хүүхдэд сонирхолтой байх хэлбэрээр бэлдсэн сонирхолтой одон орон, цахим зураглал, гитар үкүлэгийн хичээл, өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн хичээл г.м агуулсан ЭВРИКА хөтөлбөр, ахлах сургуулиа төгсөөд гадаадын их дээс сургуульд суралцах сонирхолтой хүүхдүүдэд зориулсан гадаад хэлний түвшин тогтоох шалгалтын хичээл IELTS, TOEFL(англи), JPLT(япон), TOPIK(солонгос), HSK(хятад) зэрэг 2,126 орчим цахим хичээл, 8,165 орчим дагалдах тест, даалгаварын санг бүрдүүлж, энэ тоо нь өдөр бүр нэмэгдэж, баяжиж, сайжирж байгаа.

Багшийн нэр хүндийг өндөрт өргөх, шилдэг багш сурган хүмүүжүүлэгчийг алдаршуулах, нийтээрээ сурч боловсрох хүсэл эрмэлзэл(мотиваци)-тай болох, түүний ач тусыг нийгэмд сурталчлан түгээснээр Эх орноо мандан бадруулж, гэрэлт ирээдүйд хүрнэ гэдэгт Бид итгэж байна.

Монголын мэдлэг боловсролтой үрс маш олон болтугай!

  • Уриа

    Боловсролыг хүүхэд бүрт тэгш олгоно

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Үйлчилгээ

  • Байгуулагдсан он

    2019

  • Ажилтны тоо

    30

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 2-р хороо, Бакула Ринбүчийн гудамж, Эрхэт төвийн 2-р давхарт (C1 телевизийн урд)

Фэйсбүүк хуудас

Жиргээ

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.