Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Коор Майнд ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Коор Майнд ХХК нь анх 2006 онд Монос Группийн мэдээлэл технологийн алба нэртэйгээр үүсгэн байгуулагдаж түүнээс яг 10 жилийн дараа 2016 онд Мэдээлэл технологи чиглэлээр цогц үйлчилгээ үзүүлэх бие даасан компани болон үйл ажиллагаагаа явуулж байна.

Бид харилцагч байгууллагад МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИЙН цогц шийдлийг санал болгодог Үүнд: ODOO ERP системийн нэвтрүүлэлт болон хөгжүүлэлт, Систем интеграцчилал, WEB хөгжүүлэлт, MOBILE APP хөгжүүлэлт, Мэдээлэл Технологийн тоног төхөөрөмжийн бүтээгдэхүүн үйлчилгээ болон борлуулалт, Ухаалаг системийн нэгдсэн үйлчилгээ зэргийг мэргэжлийн түвшинд чанартай гүйцэтгэж салбарын хөгжилд хувь нэмрээ оруулан ажиллаж байна.

Бид Белги улсын ODOO ERP системийг 2010 оноос нэвтрүүлэлт хөгжүүлэлт нутагшуулах ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд одоогоор монгол улсад GOLD PARTNER эрхтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа анхдагч бөгөөд ганц байгууллага юм.

Бидний "Алсын хараа, Эрхэм зорилго"

Бид "Дэлхийн технологийн хөгжлийн монголд нэвтрүүлэх" алсын хараатайгаар "Харилцагчийнхаа бизнесийн тулгуур хөгжлийн түлхүүр нь байна" гэсэн эрхэм зорилгоор нэгдэж ажилладаг.

Бид хэн бэ?

Туршлагатай, Чадварлаг, Мэргэжлийн эрч хүчтэй залуус байгууллагын болоод хувь хүний үнэ цэнийг өсгөж Дэлхийн технологийн хөгжилтэй хөл нийлүүлэн хамтран ажиллаж байна.

Та бидэнтэй нэгдсэнээр...

    • найрсаг гэр бүл мэт хамт олон байгууллагын соёл
    • салбартаа туршлагатай мэргэжлийн баг
    • ажилтны сайн сайхныг дэмжих групп компанийн нэгдсэн бодлого
    • өдрийн халуун хоолны хөнгөлөлт
    • уян хатан цагийн систем
    • бодит гүйцэтгэлийн үнэлгээ
    • ажлын онцлогоос шалтгаалсан утас болон унааны хөнгөлөлт
    • дэмжлэг урамшуулалын бодлого
    • бүтээмж ур чадварт тулгуурласан өрсөлдөхүйц цалин хөлс
    • тав тухтай ажлын орчин...гэх мэт олон боломжууд

таныг хүлээж байна.

  • Уриа

    Бид харилцагчийнхаа бизнесийн тулгуур, хөгжлийн түлхүүр нь байна

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Мэдээлэл технологи, Харилцаа холбоо

  • Байгуулагдсан он

    2016

  • Ажилтны тоо

    80

Монос Групп-н салбар компаниуд

  • Монос Групп
  • Коор Майнд ХХК
  • Монос Хүнс ХК
  • Монос Улаанбаатар
  • "Монос Фарм" ХХК
  • Монос Косметик
  • Грийн гэйт интернэйшнл ХХК
  • Энхийн Шүүдэр ХХК
  • Эм Зүйн Шинжлэх Ухааны Их Сургууль

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 2-р хороо, Чоймболын гудамж, Монос Байр, 4 давхарт Буман Ай Ти ХХК

Фэйсбүүк хуудас

Жиргээ

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.