Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Брикланд ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Байгууллагын түүхэн замнал: Брикланд ХХК нь 2008 онд үүсгэн байгуулагдсан." Брикхаус-Төв шуудан" салбар дэлгүүрийг анх нээж үйл ажиллагаагаа эхлүүлсэн. 2012 онд "Брикхаус-Минж" салбар, 2013 онд "Брикхаус-Е март" салбар, 2014 онд "Брикхаус-Зайсан скуэр" салбар, 2015 онд "Брикхаус-Их дэлгүүр" салбар, 2017 онд "Брикхаус-Хүннү Молл" салбар дэлгүүрүүдийг нээж үйл ажиллагаагаа өргөжүүлсэн. 2010 онд "Кастрол" автын тос тосолгооны бүтээгдэхүүнийг албан ёсны эрхтэйгээр импортлон оруулж ирж худалдаалж байна. 2013 оноос эхлэн "Минж плаза" төвийг худалдаа үйлчилгээний түрээсийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. 2018 оны 06-р сараас эхлэн Шинэ Зеланд улсаас гаралтай "Сайн чанар, Шинэлэг төрх, Таны хүүхдийн хамгийн сайн найз" уриатай Rascal & Friends брэндийн хүүхдийн живхийг албан ёсны эрхтэйгээр Монголын зах зээлд худалдаанд гаргаад байгаа бөгөөд Брикхаус тоглоомын дэлгүүр, Гацуурт нэрийн дэлгүүрүүд, Номин супермаркет сүлжээ дэлгүүрүүд болон Улаанбаатар хот, орон нутагт бусад гэрээт борлуулалтын цэгүүдээр худалдаалж байна. Байгууллагын өнөөгийн байдал: Брикланд ХХК нь "Брикхаус" нэрийн 8 салбар дэлгүүр 40 гаруй тоглоомын борлуулалтын харилцагч байгууллага, "Кастрол" тос тосолгооны бүтээгдэхүүний борлуулалтын 50 гарй харилцагч байгууллага, 60 гаруй ажилтан албан хаагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Нийт 27 брэндийн 2000 гаруй нэр төрлийн эрүүл ахуйн шаардлага хангасан хүүхдийн тоглоом, 30 гаруй нэр төрлийн автын тос тосолгооны бүтээгдэхүүнийг хэрэглэгчиддээ хүргэж байна. 170 орчим дотоод гадаадын байгууллага, аж ахуйн нэгжтэй хамтран ажиллаж байна.

Байгууллагын өнөөгийн байдал: Брикланд ХХК нь "Брикхаус" нэрийн 8 салбар дэлгүүр 40 гаруй тоглоомын борлуулалтын харилцагч байгууллага, "Кастрол" тос тосолгооны бүтээгдэхүүний борлуулалтын 50 гарй харилцагч байгууллага, 60 гаруй ажилтан албан хаагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Нийт 27 брэндийн 2000 гаруй нэр төрлийн эрүүл ахуйн шаардлага хангасан хүүхдийн тоглоом, 30 гаруй нэр төрлийн автын тос тосолгооны бүтээгдэхүүнийг хэрэглэгчиддээ хүргэж байна. 170 орчим дотоод гадаадын байгууллага, аж ахуйн нэгжтэй хамтран ажиллаж байна.

Байгууллагын соёл: Брикланд ХХК-ийн соёлын гол илэрхийлэл бол ХАРИУЦЛАГАТАЙ, БҮТЭЭЛЧ, ЭВСЭГ ХАМТ ОЛОН байх явдал юм. Аливаа амжилтын үндсэн суурь нь ажлын сахилга батыг ухамсарласан, үнэнч шударга, зөв хандлагатай, хариуцлагатай ажилтны үйл хөдлөл байдаг. Ийм учраас бид эхлээд ажил амьдралдаа хариуцлагатай ханддаг хүнийг сонгон шалгаруулж ажилд авдаг. Эвсэг бүтээлч хамт олон байж нэг зорилгынхоо төлөө тэмүүлж ажиллах нь амжилтын эхлэл юм. Үүний тулд бид ажилтнуудаа өсөж дэвших тэгш боломжийг олгож, хүний нөөцийн нээлттэй, шударга системийн тогтолцоог хэрэгжүүлэн ажиллаж байна.

  • Алсын хараа

    Зорилгодоо хүрэх өөрийн компанийн онцлог шинж чанар, дүр төрхийг бүтээх, тусгах, Үргэлж сэтгэл татам байх, Үргэлж шинийг санаачлагч байх, Дэлхий хавтай, бид хаана ч хүрч чадна

  • Эрхэм зорилго

    ХҮҮХЭД БҮРТ ТЭГШ БОЛОМЖ​

  • Уриа

    Хүүхдийн хязгааргүй орчин

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Худалдаа борлуулалт, маркетинг

    2.

    3.

  • Үнэт зүйлс

    - АЖИЛЧИДАА ЭРХЭМЛЭНЭ - ЧАНАР СТАНДАРТ - АЮУЛГҮЙ БАЙДАЛ​ - ХЭРЭГЛЭГЧЭЭ ДЭЭДЛЭНЭ​

  • Байгуулагдсан он

    2008

  • Ажилтны тоо

    80

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо Чингисийн өргөн чөлөө Алтай констракшны байр Монгол телевиз 8 давхар

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.