Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

БОСА ИМПЕКС ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

БОСА ИМПЕКС ХХК нь БОСА ХОЛДИНГ-ийн охин компани болж импортын үйл ажиллагааг бие даан хөгжүүлэх, улмаар Монгол Улсын хэмжээнд тэргүүлэх импортлогч компани болох зорилготойгоор 2003 онд байгуулагдсан.
Өнөөдөр БОСА ИМПЕКС нь дээд зэргийн чанартай хүнсний бүтээгдэхүүн импортлогч, борлуулагч Монголын тэргүүлэгч компаниудын нэг бөгөөд манай компани нь чихэр, амттаны төрлийн бүтээгдэхүүнүүд, ундаа жүүс, нөөшилсөн бүтээгдэхүүн, ургамлын гаралтай тос, дээд сортын элсэн чихэр, цагаан будаа зэрэг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнүүдийг импортлон зах зээлд нийлүүлдэг.


Бид Аргентин, Бразил, Мексик, Турк, Сингапур, Малайз, ОХУ, Польш, Испани,Аргентин, Унгар, Шриланк, Вьетнам, Киргизстан, БНСАУ зэрэг улс орнуудаас дэлхийд танигдсан, нэр хүндтэй компаниудын албан ёсны борлуулагчаар ажилладаг бөгөөд манай бүтээгдэхүүнүүдийн дотроос YE YE кофе, 7 belo иштэй чихэр, Cofler block шоколад, Bon o Bon өрмөнцөртэй шоколад, Nips шоколодаар бүрсэн самар, Simply шар буурцагийн тос Simply цагаан будаа, Bebeto резин чихэр, Сладуница, Шоколенд чихэр, Веселья коровка жигнэмэг зэрэг нь хэрэглэгчдэд танигдсан бөгөөд хэрэглэх дуртай бүтээгдэхүүн болж чадсан юм.
Өнгөрсөн хугацаанд бидний нөр их хөдөлмөрийн үр дүнд олж авсан туршлага нь манай гадаад түншүүдийн брэнд бүтээгдэхүүнүүдийг Монголын зах зээлд нутагшуулж, гаршихад маань чухал нөлөө үзүүлсэн билээ. Бид боломжийн үнээр, зах зээлийг тогтмол хангах үүднээс бараа бүтээгдэхүүнийг захиалгын дагуу хүргэж өгөх, бөөний болон жижиглэн худалдаалах төвүүд, гэрээт борлуулагчдаар дамжуулан түгээхээс гадна импортын бүх бараануудыг агуулахын үнээр борлуулдаг Агуулах Худалдааны төвүүдийг нээн ажиллуулж байна.
Зах зээлийн харилцааны өнөө үед хэрэглэгч, харилцагчид нь бидний бизнесийн амжилт, ололтын хамгийн чухал түлхүүр болох учир Та бүхэнтэй цаг ямагт хамт байж, харилцагчдын сэтгэл ханамжийг эрхэмлэн, тэдний асуудлыг нэн тэргүүнд шийдвэрлэхэд бид ямагт анхаарч ажилладаг.
Манай компани гол эрхэмлэх зүйл болох нэгдмэл байдал, хэрэглэгчид ба зах зээлд тулгуурлах зарчим, багаар ажиллах, хүн бүрийг хүндэтгэх, ширүүн өрсөлдөөнийг тэвчих чадвар, төгс ажиллах эрмэлзлэл зэргийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгодог.
Цаашид бид хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн бараа, бүтээгдэхүүнийг импортлох, нэр төрлийг нэмэгдүүлэх, үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллахаар төлөвлөөд байна.

БИД ТАНЫ ХАМГИЙН САЙН ТҮНШ

  • Эрхэм зорилго

    ХАМТЫН МАНЛАЙЛЛААР ХӨГЖЛИЙГ ТҮҮЧЭЭЛЭГЧ ҮНДЭСТЭН ДАМНАСАН КОМПАНИ БАЙНА

  • Уриа

    Бидний Оролцоо Сайхан Амьдрал

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Худалдаа борлуулалт, маркетинг

  • Үнэт зүйлс

    ҮНЭНЧ ШУДАРГА ЗАРЧИМ, ИТГЭЛ ХҮНДЛЭЛ НЭЭЛТТЭЙ ХАРИЛЦАА, ШИНИЙГ ЭРЭЛХИЙЛЭГЧ ӨӨРИЙМСӨГ ҮЗЭЛ, ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ БАГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА

  • Байгуулагдсан он

    2003

  • Ажилтны тоо

    146

БОСА Холдинг ХХК-н салбар компаниуд

  • БОСА Холдинг ХХК
  • БОСА ИМПЕКС ХХК
  • БЛҮ ГОЛД ХХК
  • БОСА КОНДИТЕР ХХК

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 16-р хороо, Өндөр гэгээн Занабазар гудамж, Гандан 15 тоот

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.