Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Би Эм Би Эксплорейшн ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
Хятад хэлний орчуулагч

Уул уурхайн төсөлд Хятад хэлний яриа болон бичгийн орчуулга хийнэ

Уулын ашиглалтын инженер

Уулын хэсгийн ажилчдад ажлын үүрэг даалгавар, наряд өгөх, ажлын гүйцэтгэлийг хангуулах, хянах, удирдлагуудад уулын ажлын явцын талаар цаг тухайд мэдээлэх, боловсруулалтын ажлыг хангах. Төслийн хүрээнд уулын ажлын богино хугацааны төлөвлөлтүүдийг боловсруулах. Уулын ажлын төлөвлөлт, төлөвлөгөөний биелэлтийг хангах. Ил уурхайн болон овоолгын загвар гаргах. Өдөр тутмын үйлдвэрлэлийн ажлыг удирдах, ээлжийн мастерууд болон гэрээт ажилтнуудын аюулгүй, бүтээлч ажиллахад зохион байгуулалт хийж, хяналт тавих.

Уулын мастер

Уулын ажлыг зохион байгуулах, аюулгүй ажиллагааг хангах Уулын ажлын төлөвлөгөө, түүний хэрэгжилтийг хангах Уулын ажлын технологийн горимыг баримталж ажиллах Уулын инженерийн нарядын дагуу ажил үүрэг гүйцэтгэх Ажлын байрны тодорхойлолтын бусад үүргүүд  

ХАБЭА АЖИЛТАН

ХАБЭА-н тухай хууль тогтоомжийг стандартын дагуу зохион байгуулах, дүрэм, журмын хэрэгжилтэнд хяналт тавих, түүнийг хангуулах. Өдөр тутам ажилтнуудад ХАБЭА-н чиглэлээр зааварчилгаа өгөх, сургалт зохион байгуулах. ХАБЭА-н урт, богино хугацааны төлөвлөгөө боловсруулах, тайлагнах. Ажилчдын эрүүл, аюулгүй орчин нөхцлийг бүрдүүлэх, осол эрсдлээс урьдчилан сэргийлэх, Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад чиг үүрэг.

ХҮНИЙ НӨӨЦИЙН МЭРГЭЖИЛТЭН

АЖЛЫН БАЙРНЫ ТОДОРХОЙЛОЛТЫН ДАГУУ КОМПАНИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН БОДЛОГЫН ХЭРЭГЖҮҮЛЭН  АЖИЛЛАХ 

Уурхайн эмч

АБТ заасны дагуу уурхайн ажилчдад эрүүл мэндийн тусламж үзүүлэх 

Нарийн бичиг

Компанийн бичиг баримт боловсруулах, хадгалах  Гүйцэтгэх захирлаас өгсөн үүрэг даалгаварыг түргэн шуурхай биелүүлэх  Компанийн албан бичиг, тодорхойлолт болон бусад бичиг баримтын эх бэлтгэх 

Маркшейдер

Уурхайн хил хязгаар, хэмжээ, хэлбэр, мөргөцөгүүд, хөрсний овоолго, уурхайн замуудын стандартыг хянаж, хэмжилт хийх. Удирдлага болон инженер техникийн ажилчдыг зурган болон бусад мэдээллээр хангах. Уурхайн мөргөцөгүүд, карьерын ханын налалт, овоолгын хэмжилт хийх, шав тэмдэг тавих. Өдөр бүр, 7 хоног, сар тутмын хэмжилтүүдийг хийж уулын ажлын төлөвлөлт, зураглал оновчтой эсэхэд хяналт тавих. Ил уурхайн хэмжигдэхүүнүүдийн төрөл бүрийн үзүүлэлтүүдийг тооцож гаргах, маркшейдерийн өгөгдлүүдэд дүн шинжилгээ хийснээр хэлбэр, өндрийг тооцоолох. Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад чиг үүргүүд.

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 5-р хороо, М Плаза 601 тоот

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.