Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

БЛҮ ГОЛД ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

БЛҮ ГОЛДХХК

***Монгол улсын шингэн хүнсний зах зээлд “Тэрэлж акуа” брэндийн байгалийн эрдэст усыг үйлдвэрлэн нийлүүлж буй үндэсний хөрөнгө оруулалттай компани юм.

***БЛҮ ГОЛД” ХХК нь 2004 онд цэвэр усны үйлдвэрлэл, худалдаа, борлуулалтын чиглэлээр анх “БОСА ЭРХТ” ХХК нэрээр үүсгэн байгуулагдаж, Монгол улсын шингэн хүнсний зах зээлд “Тэрэлж акуа” брэндийн байгалийн эрдэст усыг үйлдвэрлэн нийлүүлж буй үндэсний хөрөнгө оруулалттай компани юм.
Компанийн үндсэн нэрийн бүтээгдэхүүн болох Тэрэлж акуа брэндийг Улаанбаатар хотоос алслагдмал газарт байрлах Налайх дүүргийн 1-р хороо Хөх давааны энгэр, Туулын гүүрний зүүн хойно Тэрэлж эрдэст усны үйлдвэрт үйлдвэрлэдэг ба энэхүү бүтээгдэхүүнийг хөрсний болон агаарын бохирдолгүй цэвэр эко орчинд байгалийн гүнээс гарган авдаг. Улаанбаатар хотруу 45км-н зайнаас тээвэрлэн дотоодын зах зээлд нийлүүлэн борлуулалт хийдэг юм.
***Манай компаний давуу тал, онцлог: Тэрэлж нэрийн ус нь 28 сая жилийн өмнө түрэгдэн гарч ирсэн боржин чулуулгын баялагтай Хан Хэнтийн нурууны Горхи Тэрэлжийн сав газар болох Хатан туулын хөвөөнөөс 110 м-ийн гүнээс авдаг байгалийн эрдэст ус юм. Манай бүтээгдэхүүн нь эрдэсийн найрлагыг нь шүүж хөндөөгүй, физик химийн үзүүлэлт нь дэлхийн ундны усны стандартуудын гол шалгууруудыг хангасан, нэн зохимжот агуулгатай учир хүний биед 100% шингэдэг.
Бид 2011 онд үйлдвэрийн тоног төхөөрөмжиндөө бүрэн шинэчлэл хийн, технологийн дэвшилтэт хэв маяг бүхий хагас автомат үйлдвэрийг ашиглалтанд оруулж, гадна орчныг эко-үйлдвэрийн жишгийн дагуу бүрэн тохижуулсан. Мөн тус үйлдвэр нь өөрийн гэсэн дотоод хяналтын лабораторитой, уг лаборатори нь хими болон нян судлалын нэгжээс бүрдэх бөгөөд савлагдсан усны дээж бүрээс шинжилгээ авч, савласан усны MNS 5007:2007 стандартыг хангаж буй эсэхийг шинжилгээгээр байнга хянан ажилладаг.
Шинэчлэлт хийснээр үйлдвэрийн хүчин чадал хоногт 20000 литр усыг боловсруулдаг бөгөөд хэрэв жилийн ажлыг хоногийг 260 хоног гэж бодвол 5 200 000 мян.л. ус буюу 5200м.куб. ус боловсруулах хүчин чадалтай.
Манай компанийн Тэрэлж эрдэст усны үйлдвэр нь үндсэн цех, түүхий эд бараа материалын агуулах, бэлэн бүтээгдэхүүний агуулах, ажилчидын ариун цэврийн өрөө, сургалт цайны газар гэсэн үндсэн 5 бүрдэл хэсгээс бүрддэг. Нийт талбай нь 709,2 м2, бэлэн бүтээгдэхүүний агуулах нь 252 м2, түүхий эд материалын агуулах нь 120 м2, үүнээс гадны орчны ариун цэвэр болон тохижилтонд анхаарал тавин ажилладаг бөгөөд энэ хүрээнд ажилчидын амарч тухлахад зориулсан сүүдрэвч, спорт талбай, хиймэл нуур, усан оргилуур, иж бүрэн гадна гэрэлтүүлэг, аж ахуйн хашаа, орчны тохижилт бүрэн хийгдсэн.
“Тэрэлж” эрдэст ус нь технологийн тодорхой боловсруулалт хийж озоноор ариутгасан, хүний ундны хэрэгцээнд шууд хэрэглэх зориулалтаар 2 гүний худаг, 6 төрлийн савалгаа бүхий бүтээгдэхүүн үйлдвэрлэх 3 үндсэн шугамтайгаар ажиллаж байна.

  • Уриа

    ХАМТЫН МАНЛАЙЛЛААР ХӨГЖЛИЙГ ТҮҮЧЭЭЛЭГЧ ҮНДЭСТЭН ДАМНАСАН КОМПАНИ БАЙНА

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Үйлдвэрлэл

  • Байгуулагдсан он

    2004

  • Ажилтны тоо

    110

БОСА Холдинг ХХК-н салбар компаниуд

  • БОСА Холдинг ХХК
  • БЛҮ ГОЛД ХХК
  • БОСА КОНДИТЕР ХХК
  • БОСА ИМПЕКС ХХК

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, Улаанбаатар хот Баянгол дүүрэг 16-р хороо Гандан, Амарсанаагийн гудамж 66 тоот

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.