Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

БИ ЭЙЧ ЭМ ЭС ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

“Би Эйч Эм Эс” (“BHMS Co.,Ltd”) ХХК нь 2010 оны 11-дүгээр сарын 9-нд Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг авсан бөгөөд одоо Эм, эмнэлгийн хэрэгсэл, лабораторийн урвалж бодис, эмнэлгийн тоног төхөөрөмж ханган нийлүүлж эрүүл мэндийн салбарт үйл ажиллагаа эрхэлж байна. Хүн амын эрүүл мэндийн хэрэгцээг чанартай, баталгаатай эм, эмнэлгийн хэрэгслээр, улсын болон хувийн эмнэлгүүдийг орчин үеийн дэвшилтэт технологи, дэлхийн стандартад нийцсэн тоног төхөөрөмжөөр хангах зорилт тавин ажилладаг.

Бид дэлхийд алдартай, олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн эм, эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмжийг нийлүүлсээр ирсэн ба өнөөгийн түвшинд эм, эмнэлгийн хэрэгслийн зах зээлд шаардлагатай бүхий л бүтээгдэхүүнийг үйлчлүүлэгчиддээ хүргэхэд өөрсдийн нөөц боломцоог дайчлан ажиллаж байна.

Манай компани нь АНУ-ын Demetech корпораци, Норвеги улсын Alere Co,.LTD, БНСУ-ын дэлхийд 2-т ордог инсулин памп үйлдвэрлэгч SOOIL групп, мөн улсын IsoTech Co,LTD, GL RAPHA, CMG, Jeil Pharmaceutical, Korea United Pharma, Tae Chang, Hankook Korus Pharma, рентген аппарат үйлдвэрлэдэг Ecoray компани, хатуу дурангийн аппарат үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч Sometech компани, БНХАУ-ын Sonostar, Heal force, Acon зэрэг компаниудын албан ёсны борлуулагчаар ажиллан эрүүл мэндийн салбарт үйл ажиллагаа тогтмол явуулсаар байна.

Манай компани нь “Цэргийн эмнэлгийн төв цогцолбор”-т хүчилтөрөгчийн бага оврын үйлдвэрийг суурилуулах ажлыг БНСУ-ын KM Medical компанийн мэргэжилтнүүдтэй хамтарч хийж гүйцэтгэсэн болно.

Бид цаашдаа дэлхийн өнөөгийн стандартад нийцсэн, технологийн өндөр горимтой мэс заслын өрөөг вакуумжуулах ажлыг БНСУ-ын түнш компанитай хамтарч хийж гүйцэтгэхээр гэрээ хэлэлцээнд хүрсэн амжилтаараа бахархаж байна.

“BHMS” компанийн үйл ажиллагааны үндсэн чиглэл:

  • Япон, БНСУ, АНУ, БНХАУ, Норвеги зэрэг 10 гаруй улсаас эм, эмнэлгийн хэрэгсэл, лабораторийн урвалж бодис, эмнэлгийн тоног төхөөрөмж, мэс заслын утас, ходоодны хөөс дарагч, бүдүүн шулуун гэдэсний дурангийн үеийн туулга, ходоодын хавдрыг эрт илрүүлэх будагч бодис, дурангийн хагалгааны үеийн өвчин намдаагч, инсулин памп болон бусад бүтээгдэхүүн импортоор оруулан үнийн таатай нөхцөлөөр ард иргэддээ үйлчлэх,
  • Эрүүл мэндийн салбарын эмч, ажилтан, сувилагч, сургагч багш нарт сургалт, семинар зохион байгуулах;
  • Эмнэлэг, эм ханган нийлүүлэх байгууллагуудад оношлогоо, шинжилгээний тоног төхөөрөмж, лабораторийн урвалж бодис болон орчин үеийн дэвшилтэт технологийг эх орондоо нэвтрүүлэх

Нэмэлт мэдээлэл

Би Эйч Эм Эс ХХК нь эрүүл мэндийн холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмын дагуу хүн амын дунд үүсээд байгаа эрүүл мэндийн асуудалд онцгой анхаарч эрүүл мэнд, маркетингийн судалгааг явуулж дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын шилэгдмэл чанартай бүтээгдэхүүнийг нийлүүлдэгээрээ давуу юм.

  • Уриа

    Чанарыг эрхэмлэнэ

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Эрүүл мэнд, Эмнэлэг, Эм хангамж

  • Байгуулагдсан он

    2010

  • Ажилтны тоо

    5

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1-Р ХОРОО, НИСОРА ТАУЭР ОФФИС 201,202,204 ТООТ

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.