Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Ард Санхүүгийн Нэгдэл ХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Ард Санхүүгийн Нэгдэл нь 2005 оны 10 сарын 10-ны өдөр бизнесийн зөвлөгөө, хөрөнгө оруулалтын үйлчилгээ үзүүлэх зөвшөөрөлтэйгөөр үүсгэн байгуулагдсан. 2007 онд бизнесийн зөвлөгөө өгөх Ард Лайф компани, 2009 онд үнэт цаас брокер дилерийн Ард Секюритиз ҮЦК-д тус тус хөрөнгө оруулалт хийж эхэлсэн. 2013 онд компанийн гол хувьцаа эзэмшигчид шинэ стратегийн зорилгоо тодорхойлж, Ард Санхүүгийн Нэгдэл гэх нэрэн дор үйл ажиллагаагаа явуулах түүхэн шийдвэрийг гаргасан юм. Энэхүү төлөвлөгөөний хүрээнд компани нь Ард Даатгал, Ард Кредит компаниудад тасралтгүй хөрөнгө оруулж эхэлсэн билээ. Компанийн ирээдүйн төлөвлөгөө, зорилгынхоо хүрээнд Биржид бүртгэлтэй Жинст Увс ХК-ийг хөрөнгө оруулалтын бүтэцдээ 2015 онд оруулсан. 2016 онд Ард Санхүүгийн Нэгдэл нь Монголын хөрөнгийн бирж дээр болсон томоохон хувьчлалд амжилттай оролцож, Монгол шуудан ХК-ийн гол хөрөнгө оруулагч нь болж чадсан билээ. 2017 онд компанийн үндсэн хөрөнгө оруулалтын багцад хөрөнгө оруулалтын сангийн удирдлагыг хэрэгжүүлэх Ард Менежмент компани нэмэгдсэн байна. 2018 оноос ТэнГэр Системс компани өөрийн үйл ажиллагааны чиглэлд шинэчлэл хийж, блокчэйн технологи руу шилжиж эхэлжээ. 2019 онд Ард Холдингс Интернэйшнл, Ард Лизинг компаниуд байгуулагдаж, нэгдлийн бүтцэд багтаж эхэлсэн байна.

Ард Санхүүгийн Нэгдэл хаалттай ХК нь 2015 онд Жинс Увс ХК-нд хөрөнгө оруулалт хийж, улмаар 2018 оны 4 сарын 28-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлаараа Жинст Увс ХК-тай урвуу нэгдэл хийх гэрээ, журмаа батлуулан, СЗХ-оос 2019 оны 5 сарын 8-ны өдрийн 102 тоот тогтоолоор Жинст Увс ХК-тай урвуу нэгдэл хийж, Ард Санхүүгийн Нэгдэл ХК нэр доор үнэт цаасны арилжааг эхлүүлсэн.

  • Уриа

    Хүчтэй. Хамтдаа

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Банк, Санхүү, Даатгал

  • Байгуулагдсан он

    2005

  • Ажилтны тоо

    300

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Ард Санхүүгийн Нэгдлийн байр 2-р давхар, Ерөнхий сайд Амарын гудамж, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот 14200, Монгол улс Утас: 77078080

Фэйсбүүк хуудас

Жиргээ

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.