Компанийн маркетингийн идэвхжүүлэлт, брэндингийн хүрээнд хийгдэх, сошиал контент болон бусад дизайнтай холбоотой ажлуудыг бүтээлчээр хийж гүйцэтгэх; Компанийн маркетинг, брэндингтэй холбоотой визуал дизайны ажлууд хэрэглэгчид үр дүнтэй байдлаар хүрч байгаа эсэхэд дүгнэлт хийх, сүүлийн үеийн маркетинг дизайны талаар судалж, компанид нийцүүлэн хэрэгжүүлэх, сайжруулалт хийх санал санаачилгыг гарган ажиллах; Компанийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ гаргах, идэвхжүүлэх, арга хэмжээ зохион байгуулах болон бусад компанит ажилтай холбоотой сошиал дээрх контент болон хэвлэмэл материалын /брошюр, катологи, тараах материал, анонс/ эх бэлтгэл, дизайныг бүтээх, санаачлах;
Харилцагчид компанийн болон бүтээгдэхүүн үйлчилгээний /хувьцаа, бонд, хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн/ талаарх үнэн зөв ойлголтыг өгөх, үнэ цэнтэй мэдээллийг хүргэх замаар итгэлт зөвлөх нь байх; Компанийн шинээр нэвтрүүлж буй бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой идэвхжүүлэлт борлуулалт хийх, хөрөнгө оруулалтын талаар зөвлөх үйл ажиллагааг тогтмол сайжруулах санал санаачилгыг гаргаж, хэрэгжүүлэх; Хөрөнгө оруулалтын олон төрлийн бүтээгдэхүүн /бонд, хувьцаа, ETF гэх мэт/ дээр судалгаа шинжилгээ хийж, олон нийтэд хүргэх контентын санаа боловсруулах, судалгааны үр дүнд үндэслэн харилцагчид танилцуулж, зөвлөгөө өгөх;