Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Апекс капитал ҮЦК ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ШИНЖЭЭЧ

Үнэт цаас гаргах, компанийн үнэлгээтэй холбоотой дотоодын болон олон улсын туршлага, зах зээлийн мэдээллийн талаар тогтмол судалгаа хийж, танилцуулах; Үнэт цаас гаргагч нарт зах зээлийн болон үнэт цаас гаргах процессын талаар зөвлөгөө мэдээлэл өгч, шийдвэр гаргахад туслах; Үнэт цаас гаргахтай холбоотой тухайн компанийн үйл ажиллагаа, засаглал, санхүү тайлагналд дүн шинжилгээ хийж үнэт цаас гаргах эсэхэд үнэлэлт дүгнэлт өгч, танилцуулах; Санхүүгийн тайлан болон бизнес төлөвлөгөөнд дүн шинжилгээ хийх, үнэт цаасны танилцуулга боловсруулах, үнэт цаасны бүртгэлтэй холбоотой ажлуудыг хариуцах; Үнэт цаас гаргахтай холбоотой оролцогч байгууллагуудтай харилцаж, координатрын ажил гүйцэтгэх; Хийсэн судалгаа болон үнэт цаас гаргахтай холбоотой асуудлаар нийтлэл бичих, видео бичлэгэнд оролцох Үнэт цаасны бүртгэлтэй байх хугацаанд тогтмол мэдээлэл авч, явцын хяналт хийж, зөвлөмж зөвлөгөө хүргүүлэх;

ГРАФИК ДИЗАЙНЕР /АПЕКС КАПИТАЛ ҮЦК/

Компанийн маркетингийн идэвхжүүлэлт, брэндингийн хүрээнд хийгдэх, сошиал контент болон бусад дизайнтай холбоотой ажлуудыг бүтээлчээр хийж гүйцэтгэх; Компанийн маркетинг, брэнд хөгжүүлэлттэй холбоотой дизайны ажлуудыг хэрэглэгчид үр дүнтэй байдлаар хүргэх, сүүлийн үеийн маркетинг дизайны талаар судалж, компанид нийцүүлэн хэрэгжүүлэх, сайжруулалт хийх санал санаачилгыг гарган ажиллах; Компанийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ гаргах, идэвхжүүлэх, арга хэмжээ зохион байгуулах болон бусад компанит ажилтай холбоотой сошиал дээрх контент болон хэвлэмэл материалын /брошюр, катологи, тараах материал, анонс/ эх бэлтгэл, дизайныг бүтээх, санаачлах;

ВИДЕО ГРАФИКЧ /АПЕКС КАПИТАЛ ҮЦК/

Маркетингийн төлөвлөгөөний дагуу сошиал контент, шинэ төслуудийн зураг авалт хийх, эвлүүлэх, найруулах. Сайжруулах санал, санаачлага гарган ажиллах;

ГАДААД АРИЛЖААНЫ БРОКЕР

Гадаад арилжаанд оролцож буй харилцагчид компанийн талаар болон бүтээгдэхүүн үйлчилгээний /хувьцаа, бонд, бусад хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн үйлчилгээ/ талаар мэргэжлийн мэдээлэл, зөвлөгөө өгөх, цаашлаад илүү нарийн дэлгэрэнгүй хийсэн судалгаа шинжилгээг боловсруулж танилцуулах; Бонд, хувьцаа, ETF гэх мэт хөрөнгө оруулалтын олон төрлийн бүтээгдэхүүн дээр судалгаа шинжилгээ хийж, олон нийтэд хүргэх. Мөн хийгдсэн судалгаагаа харилцагчид танилцуулж зөвлөгөө өгөх; Харилцагч нартай цахим болон биечилсэн уулзалт хийж зөвлөгөө мэдээлэл өгөх, сургалт орох; Харилцагчид гадаад арилжаанд хэрхэн оролцох талаар заавар мэдээллийг өгч, гэрээ байгуулах, харилцагчаас ирүүлсэн захиалгыг бирж тус бүрийн цагийн хуваарийн дагуу үнэн зөв оруулж гүйцэтгэх; Interactivebrokers, Bloomberg terminal системийг бүрэн ашиглах, гадаад арилжааны тайлан, тооцоог номинал дансны ажилтантай тухай бүр тулгаж баталгаажуулах;

КОНТЕНТ МЕНЕЖЕР /АПЕКС КАПИТАЛ ҮЦК/

Компанийн өнгө төрх, брэндингийн онцлогт нийцсэн, хэрэглэгчид хүртээмжтэй, ойлгомжтой байх, бүтээлч, шинэлэг контентын санаа боловсруулах, контент бүтээх ажлыг хариуцах

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Нью Хоризонс оффис 901 тоот

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.