Арлын Япон орны зүг Амуулайгийн 21 ажилтан нислээ.
Амуулай компани нь Япон улсын 100 гаруй жилийн түүхтэй компаниудын брэндүүдийг албан ёсны эрхтэйгээр Монголын хэрэглэгчдэдээ хүргэсээр 20 жилийг ардаа үджээ.
Япон маягийн менежментийг компанийн бодлогодоо шингээн баримталж зөв хүнийг зөв газарт нь байршуулан тасралтгүй сургаж хөгжүүлэн ажилласаар ирсэн юм.
Бид ажилтнуудруу чиглэсэн сургалт хөгжлийн бодлогодоо гадаад дотоодод суралцах хөтөлбөрүүд боловсруулдаг ба Япон улсад очин мэргэжлийн дагуу сургалтад хамрагдах аялах зэрэг хөтөлбөрүүд уламжлагдаад иржээ.
Бид түүхэн 20 жилийн ойгоороо нийт 21 ажилтнаа урамшуулж Япон улсын үзэсгэлэнт цогцолбор газар, япон улсын соёлоос суралцаад ирлээ.