Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Амуулай ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

“Амуулай” компани нь 2002 онд худалдаа, үйлчилгээний чиглэлээр үүсгэн байгуулагдаж өдгөө 20 жилийн хугацааг та бүхэнтэйгээ туулсан байна. Энэ хугацаанд үйл ажиллагаагаа өргөжүүлэн “Мild cosmetics”, “Cose cosmetics” болон “OEO гар урлалын компаниудыг үүсгэн байгуулж салбар бүрдээ чанар, стандартын шаардлага хангасан бараа бүтээгдэхүүн, хүлээлтээс давсан үйлчилгээг ХҮН БҮРД түгээхийг эрхэмлэн ажиллаж байна.

Энэхүү амжилтыг бүтээлцэж буй ажилчид, харилцагч байгууллага, үйлчлүүлэгч нартаа баярласан сэтгэлээ илэрхийлэхийн ялдамд бидний хамтын ажиллагаа урт хугацаанд амжилттай үргэлжлэн гэдэгт итгэлтэй байна.

“Амуулай” компани нь цаашид үйл ажиллагаагаа тасралтгүй өргөжин тэлж, компанийн өрсөлдөх чадвар, үнэ цэнийг нэмэгдүүлэн та бүхэндээ чанар, сэтгэл хангалуун байдлыг өгч, хэрэгцээ шаардлагыг тань хөсөрдүүлэхгүй байх зорилгоо бүрэн дүүрэн биелүүлнэ гэдэгтээ итгэл төгс байна.

“Мild cosmetics”

2005 оноос эхлэн Монголын зах зээлд “Mild cosmetics” хэмээх дотоодын гоо сайхны сүлжээ дэлгүүрүүдээр дамжуулан Япон улсаас гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг албан ёсны эрхтэйгээр хэрэглэгч та бүхэндээ хүргэж эхэлсэн. Өдгөө Япон улсын 100 гаруй жилийн түүхтэй гоо сайхан, арьс арчилгааны 40 гаруй нэр хүндтэй брэндүүдийн эрүүл мэнд, бие арчилгаа, амны хөндийн арчилгаа, гоо сайхны нэмэлт нийт 4000 орчим бүтээгдэхүүнүүдийг импортлон үйлчлүүлэгчиддээ санал болгон худалдаалж байна. “Мild cosmetics” нь хотод 25 салбар дэлгүүр, онлайн 1 худалдаа болон орон нутагт 19 салбар дэлгүүрүүдтэй ба Бөөний буюу дистрибютор худалдааны 20 харилцахын нийт 282 дэлгүүрүүдтэй хамтран ажиллаж үйлчлүүлэгчдийнхээ гарт бүтээгдэхүүнээ хурдан шуурхай очих боломжоор ханган ажиллаж байна.

Хэрэглэгчдэд, үйлчлүүлэгчиддээ:

- Шинэлэг, цоглог, эрч хүчтэй амьдралын хэмнэлийг мэдрүүлсэн боломжийн үнэтэй, чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэх.

- Амжилт бүтээл бүхнээ аз жаргалтай амьдралын төлөө нэгтгэн нийгэмдээ ээлтэй байгууллага болохын төлөө ажиллах

Бидний уриа:

“Хүлээлтээс давсан үйлчилгээг хэрэглэгч бүрт нээлттэй хүргэе!”

  • Уриа

    Хүлээлтээс давсан үйлчилгээ хүн бүрт үзүүлэх

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Худалдаа борлуулалт, маркетинг

  • Байгуулагдсан он

    2002

  • Ажилтны тоо

    150

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Этүгэн Их сургууль-2, 14-р давхар, 1405 тоот, Сүхбаатар дүүрэг, 6-р хороо

Фэйсбүүк хуудас

Жиргээ

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.