Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

"Амгалан Ложистик" ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
Хүний нөөцийн менежер

Ажилтнуудын албан тушаалын ангилал, зэрэглэлийг тогтоох, цалин хөлсний системийг боловсруулах; Ажилтнуудын гүйцэтгэл, ур чадварыг үнэлэх систем, дүрэм журмыг боловсруулах, хэрэгжүүүлэх, бусад удирдах ажилтнуудад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх; Байгууллагын дүрэм журмын хэрэгжилтийг хангах , хяналт тавих  Шаардлагатай ажлын байрыг зарлаж, сонгон шалгаруулалт зохион байгуулах, тохирох ажил горилогчийг ажилд авах; Шинэ ажилтныг чиглүүлэх дасан зохицуулах удирдан чиглүүлэх; Удирдлагуудыг шаардлагатай мэдээ мэдээллээр хангах, үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх;   Ажилтнуудын ажлын төлөвлөгөөний биелэлтийг үнэлж дүгнэн, урамшуулал болон арга хэмжээ ноогдуулах; Ажилтнуудын цаг бүртгэлд хяналт тавих, сарын цаг бүртгэлийн тайлан гаргах; Захиргааны нэгж хэсгийн ажилтнуудад ажлын чиглэл өгөх, үүрэг даалгаврын биелэлтийг шалгах  Бусад АБТ заасан чиг үүргийг хийж гүйцэтгэх 

Кассын ажилтан

Гаалийн хяналтын бүсийн  үйл ажиллагаатай холбоотой бэлэн ба бэлэн бус төлбөр тооцоог хийх, авлага үүсгэх  Харилцагч байгууллагуудтай дансны орлого, зарлагын гүйлгээ хийх, тооцоо нийлэх Гаалийн хяналтын бүсийн үйлчилгээний төлбөр тооцоог тогтоосон тарифын дагуу тооцож гаргах, харилцагч нарт ноогдуулах  Кассын орлого, зарлагын гүйлгээ хийх, мөнгөн хөрөнг тайлан хөтлөх Удирдлагууд болон харилцагч нарыг төлбөр тооцоотой холбоотой мэдээ мэдээллээр хангах Бусад касстай холбоотой өдөр тутмын үйл ажиллагааны чиг үүргүүдийг гүйцэтгэнэ 

Нягтлан бодогч

Байгууллагын санхүүгийн үйл ажиллагааны нягтлан бодох бүртгэлийн орлого зарлагын бүрдүүлэлт, гүйлгээг хөтлөх;  Мөнгөн хөрөнгийн нягтлан бодох бүртгэлийг хөтөлж тайлан тэнцэл, мэдээ судалгааг гаргах  Байгууллагад ашиглагдаж байгаа үндсэн хөрөнгө, тоног төхөөрөмж, багаж техник, эд хогшил, хөдөлмөрийн аюулгүй байдлын хангамжийн анхан шатны бүртгэлийг хөтлөх тэдгээрийн тооллого явуулах; Харилцагч байгууллагуудын авлагыг нэхэмжлэх; Харилцагч байгууллагуудын үүсгэсэн өглөг авлагын тооцоог харилцагч нэг бүрээр хянаж, түргэн хугацаанд үнэн зөв байдлаар тооцоо нийлэн акт үйлдэх; Бусад ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг хийж гүйцэтгэнэ

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, БЗД, 10-р хороо, Амгалан өртөөний урд, "Билэг" ХХК байр

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.