* Өөрийн хариуцсан бараа бүтээгдэхүүний хугацаа, бүрэн бүтэн байдлыг хариуцах. * Хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчлэх. * Өрөлт хийх
Байгууллагын ашиглаж байгаа программын өгөгдөлүүдэд дүн шинжилгээ хийж, боломжит хувилбаруудыг судлан хэрэгжүүлэх, зохиогч талтай хамтран хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллах, байгууллагын программ хангамж, дотоод серверүүдийг тохируулан ажиллуулах, системийн хэвийн үйл ажиллагааг хангах, шинэчлэлт хөгжүүлэлтийг хариуцах Сүлжээний тоног төхөөрөмжийн тохиргоог хийх
Бараа бүтээгдэхүүнээ сурталчлах, таниулах, борлуулалтын шинэ суваг, шинэ харилцагч, худалдааны төвүүд, түнш байгууллагууд сонгон олох, харилцаа тогтоох, захиалга авах./Хүнсний бараа, гэр ахуйн өргөн хэрэглээний бараа, тамхи зэрэг бараа бүтээгдэхүүний захиалга авах, худалдан борлуулах/ Хэрэглэгчдийн эрэлт хүсэлтийг судлах, бүтээгдэхүүнээ тайлбарлах, хэрхэн хэрэглэх талаар зөвлөгөө өгөх. Барааны үнэ, худалдах нөхцөл, төлбөр төлөх нөхцөлийг тайлбарлах. Худалдан авагчдад бараа бүтээгдэхүүнийг таниулах, бүтээгдэхүүний эрэлтийг бий болгох, сурталчлах, борлуулалтыг идэвхжүүлэх. Судалгаа хийх /ижил төрлийн барааны/
Байгууллагын бараа бүтээгдэхүүний эх бэлтгэл, стикер, постер, үнэ брошур, католог, зарын самбар зэргийг хийнэ. Албан тушаалын тодорхойлолтын дагуу ажил үүрэг хийж гүйцэтгэнэ.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг баримтлан барилга байгууламжийн бүх төрлийн цахилгаан хэлхээ болон бусад тоног төхөөрөмж, холбогдох тоноглолыг бэхлэх, тогтоох, суурилуулах, угсрах, тохируулах, засвар үйлчилгээ хийх зэрэг ажлыг бие даан гүйцэтгэнэ. Цахилгаан гэрэлтүүлэг угсрах, барилгын цахилгааны самбарыг угсрах, барилгын гадна талбайн гэрэлтүүлэг угсрах, байгууллагын гадна цахилгаан хангамжийн угсралт хийх /агаарын болон кабель шугам/, цахилгаан хөдөлгүүрийг угсрах болон цахилгааны засвар үйлчилгээ хийх
Гурил, гурилан бүтээгдэхүүн боловсруулах /хэрчсэн гурил, гурилан бүтээгдэхүүн/ үйлдвэрлэлийн өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, бүтээгдэхүүний жор, технологийг боловсруулан, үйлдвэрлэл гүйцэтгэлийн ажиллагааг биечлэн ахалж гүйцэтгэх, ерөнхий хяналтыг тавин удирдлагаар хангаж ажиллах. Технологийн шийдэл боловсруулах, бүтээгдэхүүн хөгжүүлэх. Технологийн заавар, түүхий эд, бүтээгдэхүүний стандарт, үйлдвэрлэлийн эрүүл ахуй, ариун цэвэр, аюулгүй ажиллагааны дүрэм журам, зааварчилгаа, техник технологийн горимын дагуу үйл ажиллагааг зохион байгуулах. Зах зээлийн эрэлтэд нийцсэн үйлдвэрлэлийг төлөвлөн, хамт олныг чиглүүлэн зохион байгуулж, ажилтнуудын мэpгэжлийн түвшинг дээшлүүлж, мэдлэг чадвар эзэмшүүлж сургах. Судалгаа шинжилгээний үндсэн дээр хүнсний чанарыг сайжруулах, бүтээгдэхүүн хөгжүүлэх. Үйлдвэрлэлийн үр ашиг, чанарыг сайжруулах.