Компанийн маркетингийн стратеги, брэндийн бодлогыг тодорхойлох, хөгжүүлэх шаардлагатай идэвхжүүлэлтийн арга хэмжээ зохион байгуулах, Бүтээгдэхүүн үйлчилгээ, брэнд сурталчлах, борлуулалтыг нэмэгдүүлэх, Сошиал медиа, дижитал маркетингийн сувгуудын төрлүүдийг нэмэгдүүлж, идэвхжүүлэх, контент бэлдүүлэх, хөгжүүлэлт хийх, Маркетинг, идэвхжүүлэлтийн хүрээнд хийгдэж байгаа бүх төрлийн сурталчилгааны ажлыг гүйцэтгэх,
Компанийн хүний нөөцийн бодлогыг тодорхойлох, сайжруулах, бизнес төлөвлөгөөтэй уялдуулан хүний нөөцийн менежментийн үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэх, сайжруулан хяналт тавих, Компанийн хүний нөөцийн бодлого функцыг системтэйгээр хэрэгжүүлэх, Хөдөлмөрийн эрх зүйн баримт бичгийг боловсронгуй болгох, хяналт тавих Шаардлагад нийцсэн хүний нөөцийг бүрдүүлэх, ажилтнуудыг бүтээмжтэй, сэтгэл хангалуун ажиллах нөхцлийг бүрдүүлэх, ажилчдын сэтгэл ханамжийн судалгаа хийх, Компанийн дотоод дүрэм журам болон бусад бодлогын баримт бичгүүдийг боловсруулах, хянах, Тайлан мэдээ боловсруулах, танилцуулах Ажлын байрны тодорхойлолтод заагдсан бусад чиг үүрэг
Өдөр тутмын бараа материалтай холбоотой гарсан бүх гүйлгээнүүдийн баримтын бүрдүүлэлтийг хангаж ажиллах. Агуулахад байгаа бараа материалын хадгалалт, хамгаалалтад байнга хяналт тавьж ажиллах. Агуулахын үлдэгдэл нөөцийг холбогдох хүмүүст цаг тухай бүрт нь мэдээлж байх. Ирсэн бараа бүтээгдэхүүнийг хүлээн авч, эмх цэгцтэй байрлуулж, сар бүр тооллого тооцоог хийх. Сар бүрийн агуулахын тайланг санхүүд гаргаж өгөх.