Үнэгүй100,000₮Хямдрал: % off Сонсох

Солонгос хэлний сонсдог хичээл - Анхан шатТанилцуулга

users 1,110 сонссон
(2)
00:00
Хичээлийн танилцуулга 

Богино хугацаанд хэл сурах шалгарсан арга болох сонсох замаар хэл сурах нь хэл сурч буй хүнийг албадан залхаах биш, хүүхэд яаж хэлд ордог тэр ёсоор хүсэл сонирхлыг төрүүлж, цаг үргэлж гэртээ, гадаа, тээврийн хэрэгслээр зорчихдоо, ер нь хаа ч, хэзээ ч сонсон суралцаж болох гайхамшигт боломжийг олгож байна.

Эхний 10 аудио хичээлийг 10 хоногийн турш сонсож, 11 дэх хоногоос 1-р хичээлийг 11-р хичээлээр солин тогтмол 10 хичээлийг сонсоорой.  Мөн 12 дах хоногт 2-р хичээлийг хасаж 12-р хичээлийг нэмнэ. Таны сонсох төхөөрөмжид байнга нийт 10 хичээл байна. 

Аудио хичээлийг олон удаагийн давтамжтай сонсож сайтар хичээгээд өөрөө дагаж хэлж, давтсанаар нэг л мэдэхэд та яриаг төвөггүй ойлгодог, ярихдаа ч үгээ зөв дууддаг, хэллэг сайтай болох болно. Энэ нь хичээлүүд хоорондоо сэдвийн хувьд холбоотой учир илүү үр дүнтэй. Хичээлүүдийг сонсохын зэрэгцээ нэмэлт шинэ үгсийг байнга цээжлэх хэрэгтэй.

 

Та ю сурах вэ? 

Мэргэжлийн диктор дуу оруулсан энэхүү аудио ном нь ахуйн, боловсролын, хүсэл сонирхлын, аялал жуулчлалын гэх мэт өргөн хэрэглээний сэдвүүдийг хамарсан нийт 200 хичээлтэй. Эдгээр хичээлүүдийг судалснаар: 

* Зөв, цэвэр сайхан дуудлагатай

* Баялаг үгсийн сантай

* Сонсоод ойлгох өндөр чадвартай

* Олон сэдвээр чөлөөтэй ярих чадвартай болно

userБагш: