Үнэгүй100,000₮Хямдрал: % off Сонсох

Дуудлагын төвийн ажилтанТанилцуулга

users 245 сонссон
(1)
00:00

Та юу сурах вэ?

Лавлах төвийн үйлчилгээний онцлог ба хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагад нийцүүлэхийн тулд ажилтанд байвал зохих чадвар, сэтгэл зүй, хандлага.

Лавлах төвийн үйлчилгээний онцлогийг ойлгосноор ажилтнууд шинэ хандлага, шинэ сэтгэл зүйгээр ажилдаа хандаж, илүү чанартай үйлчилгээг үзүүлж сурна. Утсан харилцаанд дууны өнгө ямар чухал нөлөөтэйг ойлгож, цаашлаад зөв техникээр ярьж сурна.

Хичээлийн хөтөпбөр

  • Лавлах төвийн үйлчилгээ яагаад чухал вэ, яаж үйлчилгээ үзүүлвэл энэ нь үйлчлүүлэгчийн хэрэгцээнд нийцэх вэ?
  • Утсан харилцаан дээр гаргадаг нийтлэх алдаанууд.
  • Дууны өнгө ямар нөлөөтэй вэ, дууны өнгөө хэрхэн сайжруулах вэ?
userБагш:
Ангар Намуу

Харилцагчийн үйлчилгээ, байгууллагын соёлын зөвлөх үйлчилгээний чиглэлээр 10 жил ажиллаж байгаа туршлагатай зөвлөх бөгөөд көүч юм. Намуу көүч нь ажлын гараагаа 18 настайгаасаа Япон улсын 7-Eleven дэлгүүрт ажиллаж эхэлсэн бөгөөд мөн Австрали улсад оюутан байхдаа гоо сайхан, эрүүл мэндийн хамгийн алдартай сүлжээ дэлгүүр болох Priceline дэлгүүрт худалдааны зөвлөхөөр амжилттай ажилласан нь түүнийг Монголдоо дэлхийн түвшний үйлчилгээний соёл, стандартыг нэвтрүүлэх чин зорилгод хөтөлсөн юм. Тэрээр бизнесийн удирдлагын мэргэжлээс гадна, сэтгэл зүй, урлаг, худалдааны чиглэлээр суралцсан нь сургалтыг илүү гүнзгий, мэргэжлийн түвшинд заахад нөлөөлдөг.