Үнэгүй50,000₮Хямдрал: % off Сонсох
arrow_right
00:00

Зуун жилийн ганцаардал

Зохиолч:Габриель Гарсиа Маркес

" Зуун жилийн ганцаардал" роман нь зохиолч Габриель Гарсиа Маркесын хамгийн алдартай бүтээл бөгөөд дэлхийн олон оронд бестселлер болжээ. Колумбын нэрт зохиолч Маркес уг бүтээлээрээ 1982 онд Нобелийн шагнал хүртсэн бөгөөд 2002 онд Норвегийн Номын клуб "Зуун жилийн ганцаардал" романыг "Дэлхийн шилдэг 100 зохиол"-ын нэгээр нэрлэжээ.Хосе Аркадио Буэндиа ба Макондо тосгон болон түүний удмынхны 100 жилийн амьдралыг харуулсан зохиол юм. Үхэл ба амьдрал, хүсэл мөрөөдөл зэргийг зохиолдоо чадмаг хослуулж, Буэндиагийн гэр бүлийнхний ганцаардмал хувь заяаг дүрслэн үзүүлжээ. Буэндиaгийнхний зургаан үеийн амьдрал ид шид, уран зөгнөл, шашны эрс тэс уур амьсгал, хэрүүл тэмцэл, ололт амжилт зэрэг амьдрал дээр байж болох бүхий л зүйлсийг энэ зохиолд тусгажээ. Энэ удмынхны эхнийх нь модонд хүлүүлж, эцсийнх нь шоргоолжинд идүүлж үхэх эмгэнэлт хувь тавилан хүлээж байна. Хайр харуусал хүний амьдралын тааж боломгүй хувь заяаг харуулна...

Өгүүлэгч: Г.Ганзориг

Төрөл:Дэлхийн уран зохиол
Номын хэмжээ:2.25 Gb
ISBN:-
Насны ангилал:10+
Номын хугацаа:16 цаг 44 мин
Нийтлэгдсэн огноо:2023-03-23