Эх орныхоо байгалийн гоо сайхан, сүр жавхаа, уран тансгийг магтан дуулаагүй яруу найрагч уран бүтээлч ховор буй заа. Тэдний нэг болохих зохиолч Ц.Дамдинсүрэн гуайн энэхүү найраглал бол хангай говь, тал хээр хосолсон ханагар уудам нутгийнхаа үзэсгэлэн гоог уран бүтээлчийн билгийн нүдээр толилж, сэтгэл оюунаар тунгаан зурагласан сонгодог жишээ юм.
Эх байгалийнхаа яруу дагшныг ажиглаж, улмаар мэдэрсэн, гоо сайхны яруу дуулал, уран сайхны нээлт болсон урлал, арга барил нь өвөрмөц байдлаар онц тодрон харагддаг. Тухайлбал,
Хөх огторгуйн дунд хөвөлзөн наадагч үүлийг дүрслэхдээ
Цав цагаан үүл, хаш цагаанүүл
Цааш нааш давхцаж сүлжин ороон тогтоод
Цаадах хөх огторгуйдцасан угалз болж
Цагаан луу хээтэй хөх торгоны адил хэмээн зурагласан бол үүлний янз бүрийн хэлбэр тогтцыг тус тусад нь авч “ачаатай цагаан тэмээ” , “аргал үүрсэн эхнэр” гэх буюу алсад сүндэрлэх уулсын оргилыг“мөнх хөх тэнгэрийн мөнгөн цагаан багана“гэж ,ургамал ногоог эрдэнийн унжлага, ус мөрөнг“далайд шунган наадаж байгаа хөх усан могой “гэх зэргээр, байгалийн үзэгдэл юмсыг тайлбарлахдаа амьтан, бусад зүйлстэй адилтгаж, амьдчилж, мөн хүншүүлсэн нь уран тансаг болжээ.
Өгүүлэгч: И.Пүрэвсайхан