Аливаа компанийн бүтээгдэхүүн үйлчилгээг хүртэгч хэрэглэгч нар нийгэмдээ үнэтэй хувь нэмэр оруулдаг нэр хүндтэй иргэд байгаасай гэж хүсдэг байна. Үүний зэрэгцээ тэд үргэлж өндөр чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг шаардаж, хүсэн хүлээж байдаг. Тэгвэл Шон Смит, Энди Миллиган нар хэрэглэгчээс тавьж байгаа 2 шаардлагыг хэрхэн хангах талаар үнэтэй зөвлөгөөнүүдийг хүргэжээ. Тэд хэрэглэгчдэд шилдэг үйлчилгээ үзүүлэхийн төлөө “зорилготой” бизнес эрхэлдэг компаниудын амжилтын түүхүүдийг нийтэлсэн байна.