Энэхүү номонд Роланд бүх төрлийн сургалтын талаар сонирхолтой мэдээллүүдийг багтаажээ. Тэрбээр сургалтын “уламжлалт” арга барилуудыг голж, практик дээр биелэлээ олох нь ховор гэж шүүмжилжээ. Түүний номыг уншсанаар байгууллагын амжилтанд сургалт яагаад чухал болохыг ойлгож, сургалтын арга барилыг хэрхэн өөрчилж болох талаар олж мэднэ. Түүнчлэн 10 байгууллага дээр сургалтын олон янзын тактик хэрхэн хэрэгжсэн талаарх мэдээллийг олж авна.