Мэдээж хэрэг шаргуу хөдөлмөрлөж байж л сайн үр дүнд хүрнэ. Гэхдээ энэ нь зөвхөн тодорхой хязгаарт л хүчинтэй. Эцсийн эцэст бидний цаг хугацаа, хүч чадавх хэмжээтэй зүйл. Ядрахын хэрээр үр бүтээмж буурна. Буурахын хэрээр уламшаргуу ажилласаар улам ядарна. Энэхүү тойрог үргэлжлэн үргэлжилсээр, бид хүссэн зорилтдоо хүрч чадалгүй, нуруугаа авхуулан, сөхөрч ойчдог.
Өөрийгөө шахаж шаардахын оронд хязгаартаа тултал ажилласаар татгалзан арай хялбар ТӨВӨГГҮЙ замыг сонгоод үзвэл ямар вэ?