Цуутын цагаагч гүү / Монгол ардын үлгэр / Эрт эрьд цагт цуутын цагаагч гүү цолмон цоохор унага, далан ижил сүрэг, дархан хул азаргатайгаа үзэсгэлэнт ногоон хөндий, өргөн тал нутагт нь ган гачиг болж өвс ногоо ургасангүй. Тэгэхээр нь цуутын цагаагч гүү далан хоёр ижил сүрэг, дархан хул азаргатайгаа хамт нутгаасаа гарч гурван жилийн газар өвсний шимийг хөөн алсын аянд гарчээ. ...