arrow_right
00:00

Цогт хунтайжийн хадны бичиг

Зохиолч:

Цогт хунтайжийн хадны бичээс нь 17-р зууны Монголын яруу найргийн сонгодог бүтээлийн нэг. Уг шүлэг нь долоон бадагтай. Цогт тайжийн хамгийн дотнын эгч нь холын овогтноо бэрд гаран одоход угаас улс төрийн хувьд ганцаардалд орсон байсан Цогт бүр ч ганцаардан Халуут эгчийгээ ихэд үгүйлдэг байсан гэдэг. Автай сайн хааны ач Бахарай хошуучийн хүү Цоохор Цогтын ганцаардах болсон шалтгаан нь Манжуудын Монголыг эзлэх бодлогыг эсэргүүцэн тэмцсэн Цахарын Лигдэн хааны тэмцлийг Ар монголоос Цогт тайж бараг ганцаар дэмжин тусалж байсанд оршино. Шүлэгт "цагаан тахиа жилийн (1621 он) намрын эхэн сарын хорин нэгнээ Хангай ханы цэцэрлэгийн хойт ууланд авлан, хуягт халтраа унаад өндөр дээр гарч байхдаа зүүн зүг харан сэтгэлээ маш уярч Халуут авга эгчээ санаж ийн өгүүлээд уйллаа" хэмээсэн байна.

175
1
Төрөл:Монголын уран зохиол, Хүүхдийн зохиол
Номын хэмжээ:4.84 Mb
ISBN:-
Насны ангилал:10+
Номын хугацаа:03 мин
Нийтлэгдсэн огноо:2024-11-25