arrow_right
00:00

Тэргүүн хатагтай

Зохиолч:Г.Соёлгэрэл
Дэлгэрэнгүй

Бүсгүй хүний тухай, тэдний санаа бодол, зүрхэнд нь хөглөгдөх, хатаж гундах хайрын тухай өгүүлэх Гүүгэлийн Соёлгэрэл зохиолчийн бичсэн "Тэргүүн хатагтай" роман. Тэргүүн хатагтайн дүрээр өнөөгийн нийгэмд бүсгүйчүүд бидэнд үлгэр дууриалал болохуйц нэгэн эмэгтэйг номын хуудаснаа амьдруулсан байна. Энэ ч үүднээсээ Зохиолч маань Монголын улс төрийн амьдралын хөшигний араар сэм гэтэн шагайсан аж. Тэгэхдээ Тэргүүн хатагтайн хамтаар тайзны хажуу талын хөшигний ард орж зогссон. Энд улс төрийн намуудын золиос болж буй улс төрчдийн хүүхдүүдийн тухай, сонгуулийн сөрөг ПиАр гэгч зүйл хэн нэгний амьдралыг хэрхэн сүйтгэдэг тухай, Авилгал хээл хахууль гэгч зүйл өөрийнх нь болоод өрөөл бусдын амьдралыг хэрхэн орвонгоор нь эргүүлдэг тухай, Албан тушаал гэгч үнэндээ амьдрал уу, эсвэл шунал уу гэдгийн тухай, Хүний амьдралыг бийрийн үзүүр, тамганы дардас хоёроор шийддэг улс төрчдийн тухай өгүүлнэ. Энэ бүхний учгийг Тэргүүн хатагтайн санаа бодол, үнэлэлт дүгнэлтээр дамжуулан илэрхийлж, улс төр гэдэг үнэндээ хүсэн тэмүүлэх алдар хүнд үү, эсвэл амьдралаараа бооцоо тавих бооцоот тоглоом уу гэдгийг илрүүлэн гаргаж ирэхийг зорьжээ.Бүх зүйл орвонгоороо эргэхийн цагт Тэргүүн хатагтай чухам ямар үүрэгтэй болохыг сануулна.

11
0
Төрөл:Орчин цагийн зохиол
Номын хэмжээ:1.37 Gb
ISBN:978-99978-3-717-2
Насны ангилал:18+
Номын хугацаа:10 цаг 13 мин
Нийтлэгдсэн огноо:2024-03-07